Долоон сургуульд буцалтгүй тусламжаар их засвар хийхээр болжээ
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсад хэрэгжиж байгаа "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр"-ийн хүрээнд энэ жил ерөнхий боловсролын сургуулийн байруудад хийх их засварын төслийг хамтран хэрэгжүүлэх хүрээнд  Ховд, Хэнтий, Сэлэнгэ, Архангай, Дундговь, Дархан-Уул, Увс аймгийн сургууль, сургуулийн дотуур байруудад  623,199 ам.долларын хөрөнгөөр их засвар хийхээр болжээ.

"Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр" нь хөгжиж буй орнуудын олон талын хэрэгцээ шаардлагыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Япон улсын Засгийн газар 1989 оноос хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөр бөгөөд тухайн хөгжиж буй орны орон нутгийн захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгждүүлдэг харьцангуй жижиг төслүүдийг тухайн оронд байрлах Япон улсын Элчин сайдын яамаар дамжуулан санхүүжүүлдэг хөтөлбөр юм. 

Өвсний үндэс буцалтгүй тусламжийн хөтөлбөр нь Монголд анх 1990 онд хэрэгжснээс хойш Монголын бүх аймаг, орон нутагт хүрч, тусламж үзүүлж ирсэн болно. Монголын хувьд боловсролын салбарыг онцгойлон чухалчилж ирсэн бөгөөд өнөөг хүртэл хэрэгжсэн 454 төслийн 60-с илүү хувийг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, засварын төсөл эзэлж байна.
  Аймаг Төслийн нэр Төсвийн дүн (ам.доллар)
1 Ховд Ховд аймгийн Жаргалант сумын "Цаст-Алтай" цогцолбор сургуулийн засварын төсөл 86,409
2 Хэнтий Хэнтий аймгийн Дархан сумын сургуулийн их засварын төсөл 89,370
3 Сэлэнгэ Сэлэнгэ аймгийн Түшиг сумын сургуулийн засварын төсөл 79,635
4 Архангай Архангай аймгийн Цэцэрлэг сумын сургуулийн дотуур байрны их засварын төсөл 98,238
5 Дундговь Дундговь аймгийн Сайнцагаан сумын "Эрдмийн Далай" цогцолбор сургуулийн дотуур байрны засварын төсөл 84,590
6 Дархан-Уул Дархан-Уул аймгийн Шарынгол сумын 2-р сургуулийн засварын төсөл 89,536
7 Увс Увс аймгийн Улаангом сумын 1-р сургуулийн дотуур байрны их засварын төсөл 95,421
Нийт дүн 623,199
 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-02-24 08:49:20
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.116
    Мэдэгдсэн Хариулах