ХААГ-ын дарга Д.Энхжаргалыг “Нийслэл өргөө” компанитай холбогдуулан шалгаж байгаа юу
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалыг АТГ-аас шалгах болсон тухай мэдээлэл цацагдах боллоо. Хамгийн сүүлд түүнийг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн, мөн гэр бүлийнхэн нь энэ хэрэгт татагдсан талаар хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

Гэвч Худалдан авах ажиллагааны газраас “Д.Энхжаргал даргыг гэр бүлийн хамтаар тендер будлиантуулсан гэж мэдээлж байгаа нь зүйд нийцэхгүй. Энэ хэргийн үнэн зөв олдоно гэж найдаж байна” хэмээн  мэдэгдсэн байна.

 Мөн “Нийслэл өргөө” компанийн тендертэй холбоотой асуудлыг шалгах явцад ХААГ-ын дарга Д.Энхжаргал холбогдсон байж болзошгүй сэжүүр гарч ирсэн. Тиймээс тайлбар авч байгаа гэж албаны эх сурвалжууд мэдээлжээ.  Чухам яг ямар хэргээр шалгаж байгаа, гэр бүлийнхэн нь яагаад энэ хэрэгт холбогдсон талаар одоогоор тодорхой мэдээлэл алга байна.

Зарим эх сурвалжууд Шадар сайд солигдсонтой холбоотойгоор Худалдан авах ажиллагааны газрын даргыг солих гэсэн оролдлого байж магадгүй гэж мэдэгдэж байгаа юм.
 
Ами
Olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ганаа 2015-02-25 01:59:13
    Зүйтэй. Нөхөр хүүхдүүдтэйгээ авлига ав хэмээн байгуулсан юм чинь. Сайн ав. Цадталаа ид. Юуны хэрэгтэй алба байгуулж өгсөн билээ.
  • Зочин 2015-02-25 01:34:05
    Нийслэл өргөө гэдэг чинь хэний компани вэ?
  • улаан 2015-02-24 11:37:49
    сонгууль төхөж байхад манай нам энэ газрыг авах ёстой орон бүхний пролетари нар нэгдэхтүн
  • зочин 2015-02-24 11:13:17
    Арвин гуай шал шавхайгаа угаагаад л байсан даа Төрөхийн
  • э 2015-02-24 06:09:02
    Сайн шалгах хэрэгтэй
  • bat 2015-02-24 04:38:20
    iim segsger avgai tegj l taaraa muu almas zailaarai chi ih oodgui novsh baigaa um bolj bolj sain shalga ih um garnaa naadhaas chini