Геологич залуугийн амиа алдсан хэрэгт АМГ-ын удирдлагууд хариуцлага  хүлээх ёстой гэв
 Өнгөрсөн оны долдугаар сард  Ашигт малтмалын газрын геологич 25 настай залуу  албан ажлаар Баянхонгор аймагт явж байгаад амиа алдсан харамсалтай хэрэг  гарч олныг цочирдуулж байсан. Тухайн үед уг хэргийг гарсны дараа олон нийт АМГ-ынхныг буруутгаж байлаа.  Учир нь туршлага багатай залуу ажилтныг ахалж явсан мэргэжилтэн болон жолооч нар хариуцлага алдаж нэг хүнийг амиа алдахад хүргэсэн  хэмээн үзэж байсан юм.

Ингээд энэ хэргийг хэрхэн шийдвэрлэхийг хүлээж байсан. Гэвч хэрэг үхсэн нэгнийх нь хохь болоод дуусах бололтой. Тодруулбал Дүүргийн нэгдүгээр проукрорын газраас   геологич залуугийн үхэлд хөндлөнгийн хэн нэгэн буруугүй гэж үзэн мөрдөн байцаагчийн саналын дагуу уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Хохирогчийн талынхан энэ саналыг эсэргүүцэн  дэд шатны проукрорт гомдол гаргасан байна. Тэд геологичийн амиа алдсан хэрэгт АМГ-ын удирдлагууд хариуцлага үүрэх ёстой гэж үзэж байгаа юм байна. Тэд хэлэхдээ АМГ-ын мэргэжилтэн болоод тус газрын доголдолтой үйл ажиллагаанаас болж геологич залуу амиа алдсан. Тухайн үед баг ахалж явсан мэргэжилтэн жолооч нар хариуцлага алдсан нь баримт нотолгоогоор тодорхой болсон” гэсэн юм.

Хэргийг эргэн сануулахад Ашигт малтмалын газрын гурван геологич төлөвлөгөөт шалгалтаар 20 хоногийн хугацаатай Баянхонгор аймагт ажиллаж байжээ. Тэднийг 7 сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумаас 120-130 км зайд “Идрэнгийн нуруу” гэдэг газар явж байхад машиных нь гурван дугуй хагарч, цааш явах боломжгүй болжээ. Ингээд геологичид тусламж дуудах гэж яваад хоорондоо төөрөлдөж, нэг нь ийнхүү амиа алдсан.

Талийгаач М /27 настай, эрэгтэй/ GPS төхөөрөмжөө аван, зам хайхаар яваад үлдсэн хоёроосоо холбоо тасран, сураггүй болсон юм. Долоо хоногийн турш сураггүй байсан.

Геологичийг эрэн хайх ажиллагаанд Баянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч, 1 автомашин,Цагдаагийн газрын 1 албан хаагч, Нэгдсэн эмнэлгийн 1 эмч,Баян-Өндөр сумын 24 иргэн, 2 автомашин, 6 мотоцикл, Шинэжинст сумын 3 иргэн, 1 автомашин, ар гэрийн 4 иргэн, 1 нисдэг тэрэг, нийт 39 хүн, 11 техник хэрэгсэл оролцжээ. 

Харин талийгаачтай хамт явсан АМГ-ын Эрдэс баялгийн судалгааны тасгийн дарга А.Дэлгэрсайхан, жолооч Ч.Түмэнбаяр нар нутгийн иргэдтэй таарснаар амь аврагдсан юм.
 
 Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-02-24 10:56:33
    Alban gazariin buruu baina sh dee. Dugiu nohoh iimheen umaar hangaj chadaagvi buruu baina!!! bas yamarch ved holboo barih radio stanc baihgvi bna.
    202.180.220.70
    Мэдэгдсэн Хариулах