Хуурай өлсгөлөн
Улстөрийн тэмцлийн хамгийн хурц хэлбэрт өөрийгөө галдан шатаах, хуурай өлсгөлөн зарлах зэрэг хамрагддаг юм билээ. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Хvннvгийн vеийн хаад, ноёдын булш, бунханг агуулсан Ноён уулын бvсэд орших Гацууртын алтны ордыг стратегийн ордод яаравчлан хамруулж, Канадын хөрөнгө оруулалттай “Сентерра гоулд” компанид эзэмшvvлэхээр болсныг эсэргvvцсэн нутгийн иргэдийн “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн,

“Босоо хөх Монгол” ТББ-ын гишvvдийн зарласан өлсгөлөн 13 дахь өдрөө vргэлжилж байна.
 
Хамгийн гол нь тэд 12 хоног нойтон өлссөний эцэст өчигдөр оройн 18:00 цагаас хуурай өлсгөлөнд шилжээд байгаа. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан Гацууртын ордыг “Сентерра гоулд” компанид ашиглуулахаар болсон УИХ-ын шийдвэрт хориг тавих, Урт нэртэй хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд мөн хориг тавих гэсэн хоёр vндсэн шаардлага тавьж тэмцлийн хурц хэлбэрийг сонгоод байгаа ч Ерөнхийлөгчийн зvгээс ямар нэгэн хариу өгөөгvй байгаа юм. Тэдний тэмцлийг дэмжиж гарын vсэг зураад байгаа иргэдийн тоо 28 мянга даваад байгааг Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргvvн О.Цэрэннадмид хэлсэн юм.
 
Тvvний хувьд хэдийгээр 60 гарсан настай ч эрх баригчид тэдний шаардлагын хариуг өгөхгvй бол амь насаа золиход ч бэлэн байгаагаа мэдэгдэхдээ нэлээн бухимдалтай байсан. Тэрбээр цааш нь “Би эмнэлэгт хоёр хоночихоод гарсан. Бидний амь нас эрсдвэл эрх баригчдаар төлvvлэх ёстой” хэмээн хоолойгоо хvчлэн хэлсэн юм.

“Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишvvн Э.Төмөрхуяг
 
 -Та бvхний ард ямар нэгэн улстөрийн хvчин, улстөрчид санхvvжvvлж байгаа гэж vнэн vv?
 
 -Эх орныхоо төлөө эрслэн боссон бидэнтэй нэгдэж чадах олигтой улстөрийн хvчин Монголд байдаг юм уу. Тэгээд ч биднийг хэн нэгнээс мөнгө авч байгаа гэж янз бvрээр гvтгэн доромжилсоор байгаа. Тэр зэргийн хорон vгэнд итгэл, зоригоо алдах хvмvvс бишээ бид. Иргэд сар шинийн баяраа хийж байхад бид өлсөөд хэвтэж байлаа. Ерөнхийлөгч vнэхээр л ард тvмнийхээ төлөө ажилладаг юм бол бидэнтэй гарч ирээд уулзчихаж болно. Гэтэл тоосон шинжгvй айл хэсээд баярлаад явж байна. Урд шөнө /уржигдар/ цагдаагийн алба хаагчид ирж тараахыг оролдлоо. Бас бидний ашиглаж байгаа интернэт, твиттерийг хакердаж гацаалаа. Ингэлээ гээд бид бууж өгөхгvй, цаашид тэмцсээр байх болно.
 
-Та бvхнийг ямар нэг тохиролцоонд хvрсэн гэж яриад байгаа нь ямар учиртай юм бэ?
 
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр биднийг сар шинээр тохиролцоо хийгээд өлсгөлөнгөө зогсоосон гэж худал мэдээлэл цацаж байгаад харамсаж байна. Бас твиттер, фейсбvvкээр биднийг мөнгөний төлөө ингэж өлсгөлөн зарласан гэж ташаа мэдээлэл тарааж, иргэдэд буруу ойлголт өгч байна. Бид хэн нэгний захиасаар ингэж яваагvй. Vнэхээр хэн нэгнээс бид мөнгө авч байгаа бол тvvнийгээ баримтаар гаргаад ир. Ард тvмнийхээ төлөө дуу хоолойгоо өргөж, өөрсдийн биеэр ингэж тэмцэж байгаа хvмvvсийг дарамтлах хэрэггvй. Бид өнгө, мөнгөөр тохиролцоо хийх гэж ингэж хэвтээгvй. Эх орныхоо газар шороо, уул усны төлөө эрслэн боссон л хvмvvс.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ALUURCHIN 2015-02-24 03:20:28
    ZAIL
    202.5.206.139
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-02-24 02:22:30
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.116
    Мэдэгдсэн Хариулах
  • t 2015-02-24 02:07:57
    Yu solioorood bn achaad abaad ybsan bizde
    103.229.122.77
    Мэдэгдсэн Хариулах
  • Сэлэнгийн иргэн 2015-02-24 01:12:36
    Бид хөгжмөөр бна. Битгий саад болооч. Наадуулыгаа тараагаад хөөгөөд явуулаач. Мөнгөний төлөө битгий шоуд. Муусайн нинжанууд л биз
    122.201.21.50
    Мэдэгдсэн Хариулах