З.Энхболд маргааш Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтай  уулзана
УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн  урилгаар энэ сарын 23-27-ны  өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр өнөөдөр Япон улсад очсон.
Харин маргааш  Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимуратай уулзалт хийхийн зэрэгцээ  Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтай  уулзах гэнэ.

Түүнчлэн мөн өдөр хөтөлбөрийн дагуу Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай уулзах юм. Мөн Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда УИХ-ын даргад бараалхана.

 Ингээд айлчлалын гурав дахь өдөр Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан, Хатан нарт бараалхахын зэрэгцээ бусад уулзалтуудаар айлчлал үргэлжлэх юм байна.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-02-23 10:34:03
    novshnuudaa ta nariin tsusiig hutgah udur udahguie alnaa ta nariig
    103.229.123.35
    Мэдэгдсэн Хариулах