“Сүүтэй Монгол”  аян дөрвөн сарын хугацаанд үргэлжилнэ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл доор зохион байгуулагдаж буй “Сүүтэй Монгол” үндэсний аян эхэллээ.Монголын Хүнсчдийн Холбоо, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн санаачилгаар ХХААЯ, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтран хүн амын сүү, сүүний бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэхэд энэхүү аяны зорилго чиглэж байгаа юм.

Монгол Улсын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ 2014 оны байдлаар 452,6 сая литр байгаагаас үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж 17,5 хувь байна.Харин орон нутагт уламжлалт аргаар үйлдвэрлэсэн сүү цагаан идээний үйлдвэрлэлд 68,8 сая литр сүү, цөцгийн тосны үйлдвэрлэлд 31,2 сая литр сүү ашигласнаас гадна 260 орчим сая литр сүү ямар нэгэн бүртгэл тооцоогүй зах зээлд нийлүүлэгддэг гэсэн судалгаа байдаг аж.

Нийслэлийн нэг хүнд ногдож байгаа сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 2012 онд 90 кг байгаа нь зөвлөмж хэрэгцээний дөнгөж 57.3 хувьтай тэнцдэг байна. “Сүүтэй Монгол” аян улс орон даяар дөрвөн сар үргэлжилнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-02-23 08:36:56
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.156
    Мэдэгдсэн Хариулах