Өрийн удирдлагын тухай хуулийг  хэлэлцэхийг дэмжжээ
УИХ дахь АН-ын бүлэг өчигдрийн бүлгийн хуралдааныхаа талаар өнөөдөр  мэдээлэл хийлээ. Энэ үеэр Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг  хэлэлцэх эсэхийг бүлгийн гишүүд дэмжсэн байна.

Өрийн удирдлагын тухай хуулийн зорилт нь өрийн удирдлагын бодлого, зохицуулалтын хүрээнд өрийн зохистой төвшинг хангах, стратегийг хэрэгжүүлэх, Засгийн газрыг өр үүсгэх замаар зээллэг хийх, дамжуулан зээлдүүлэх, бүртгэх тайлагнах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад чиглэнэ.Түүнчлэн одоо үйлчилж байгаа хуулиар өрийн дээд хязгаарыг тогтоохдоо авах зээлдээ тохируулж ирснийг өөрчилсөн. Тухайлбал, одоо мөрдөгдөж байгаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улсын нийт өрийн өнөөгийн цэвэр үнэ цэнээр илэрхийлсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2011 оны төсвийн жилд 50 хувиас, 2012 оны төсвийн жилд 60 хувиас, 2013 оны төсвийн жилд 50 хувиас, 2014 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна гэж заасан байдаг. Харин  хуулийн 70 хувь гэдэг нь ДНБ-ий 70-тай тэнцэхүйц зээл авна гэсэн үг биш болохыг бүлгийн дэд дарга тайлбарлалаа.

Түүнчлэн Өрийн удирдлагын тухай хууль байхгүй учраас олон зүйлд маргаан үүсдэг. Өөрөөр хэлбэл гадаадаас авах зээл болон бондын асуудлыг зохицуулсан эрхзүйн орчин байхгүй учраас уг хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж бүлгийн гишүүд санал нэгджээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.