Н.Энхбаяр намынхаа гишүүдтэй золголт хийв
МАХН-ын дарга Н.Энхбаяр  Битүүний өдөр эх орондоо ирсэн билээ. Тэрээр ирсэн өдрөө Сар шинийн баярт зориулсан Үндэсний бөхийн барилдаан үзэж сонирхсон.

Тэгвэл өнөөдөр тэрээр намынхаа гишүүд дэмжигчид болон ахмадуудаа хүлээн авч золголт хийлээ. МАХН-ын золголтод 200 гаруй гишүүд дэмжигчид болон нийслэлийн зарим дүүрэг, орон нутгаас ахмад настнууд иржээ. Эх орондоо сар шинийн баяраа тэмдэглэж байгаа Н.Энхбаяр “17 дугаар жарны модон хонь жил сайхан гарч байна. Эх орондоо ирж элгэн садан, ахмад настнууд, гишүүд дэмжигчид та бүхэнтэйгээ хамт сар шинийн баяраа тэмдэглэж байгаадаа баяртай байна. Бид ирж буй Хонь жилдээ зорьсон зорилгодоо хүрч эв эеэр бүхнийг шийдэж, сайн сайхан бүхнийг цогцлоохын ерөөлийг дэвшүүлье” гэжээ.

МАХН-ын удирдлагууд золготын үеэр “Шударга ёсны төлөө” хүндэт тэмдэгээр намын гишүүдээ шагналаа. Шударга ёсыг тогтоох МАХН-ын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үйлсэд чин шударгаар зүтгэснийг нь өндрөөр үнэлж С.Хаянгарав, Б.Чимгээ, Н.Доржзодов, н.Одончимэг, н.Дүйнхэржав нарт “Шударга ёсны төлөө” хүндэт тэмдэгийг МАХН-ын дарга Н.Энхбаяр, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нар гардуулан өгчээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • oyutan 2015-02-27 20:56:50
    Enhkbayr darga yagad mongoliin tord 1 noimeriin hun baina ve gvl, mundag medlegtei, undur bolovsroltoi uls turiin baylag turshlagatai chadaltai hun shude.
    178.209.152.129
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-02-23 13:50:39
    Shiilegdambiin targalsan,Enkhbayariin tursan hoeor yag tentsene.
    122.201.22.224
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-02-23 08:42:02
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.156
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-02-23 08:17:48
    sain bna demjij bna
    43.242.243.131
    Мэдэгдсэн Хариулах