“Таван толгой-Гашуун сухайт” чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэх тарифыг бууруулжээ
"Тавантолгой-Гашуун сухайт"-ын чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэлтийн тарифыг 1.25 ам.доллар болгож дахин бууруулсан байна.

Монгол улсын Засгийн газрын 299 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах, Нүүрсний экспортыг дэмжих чиглэлийн хүрээнд Таван толгой - Гашуун сухайтын чиглэлийн авто замыг Эрдэнэс Монгол ХХК худалдан авсан юм. Замыг худалдан авахаас өмнөх зам ашиглалтын тариф нь 2013 онд 4.2 ам доллар байсан бөгөөд энэ тарифыг 2014 онд "Эрдэнэс Монгол" ХХК 60 хувиар бууруулан 1.5 ам доллар болгох шийдвэр гаргасан.

Дээрх тарифыг дахин бууруулах, төлбөрийн нөхцөлийг уян хатан болгох боломжийн талаар хэлэлцэхээр нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэгч 50 гаруй компанийн төлөөлөл оролцсон зөвлөгөөнийг авто замын эзэмшигч "Эрдэнэс Монгол" ХХК, замын менежментийг хариуцагч "Гашуун сухайт авто зам" ХХК нар хамтран зохион байгуулжээ. Зөвлөгөөний үеэр тарифыг дахин бууруулж 1.25 ам.доллар болгох хамтын шийдвэрийг гаргасан бөгөөд ингэснээр нүүрсний тээврийн компаниуд нэг машин тутамд 34.580 төгрөг хэмнэх  тооцоо гарчээ.
 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.