Баярын өдрүүдэд гарсан гэмт хэргүүдийн 129-ийнх нь эзэн холбогдогчийг тогтоов
Сар шинийн баяр буюу энэ сарын 18-21-ний өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 149 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс 129 гэмт хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон байна.

Үүнээс хулгайн гэмт хэрэг 26 бүртгэгдсэнээс найм, танхайн гэмт хэрэг 30 бүртгэгдснээс 29-ийнх нь эзэн холбогдогчийг олж тогтоожээ. Зам тээврийн осол гэмт хэрэг 53 бүртгэгдэж шалгагдсан байна.

Мөн сар шинийн үеэр эд зүйлс шатсан дуудлага цөөнгүй бүртгэгдсэн тул иргэд та бүхэн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine