НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн барьсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явууллаа. Уг хуулийн төслийг Засгийн газраас энэ сарын 19-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн юм.

Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийг саналаар уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжиж, холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Үүний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.