“Модон “хонь жилээ элбэг хангалуун угтаарай
Хатуу өвөл харьж, урин хавар айсуй,
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй,
Буурал жил улирч, буянт жил морилох нь,
Өвгөн жил харьж, өлзийт жил золгож байна.

17-р жарны Галзууруулагч хэмээгч модон хонь жил айлчлан ирлээ. Шинэ жаран тоологдохтой зэрэгцүүлэн зурсан он болгоны хуваарийн дагуу одоо ирж байгаа хөхөгчин хонь жил маань “Галзууруулагч" хэмээх модон хонь жил хэмээн түүхэнд тэмдэглэгдэж байна.

Хорин зууны түүхийг хурайлсан
Намхан хүлгээ унаж
Дэлхийн зулайд омогшсон
Нар сүлдтэй Монгол түмэн минь морь жилээ үдэж
Настан буурлаа цэнгүүлэн
Хонь жилээ ийнхүү угтаж авлаа.
Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан
Монгол заяа наран тойрогт алдрахгүй
Эзэн Чингисийн угсаа
Сааршгүй сайныг билэгдэх
Эцэг дээдсийн заншилтай
Сайхан бүхнийг ерөөх
Энх мэндийн учралтай
Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Оллоо.мн сайтын хамт олноос нийт уншигчид, хамтран ажилладаг байгууллагууддаа ирж буй Модон хонь жилдээ  төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан байхыг хүсээд  өлзийтэй сайхан ерөөлийг olloo.мn сайтын зүгээс өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Taivanjargal 2015-02-19 02:33:47
    saihan shineleerei. bayjigtun.
    27.123.214.114
    Мэдэгдсэн Хариулах
    • Saixan shinelj baina shaixan shineleerei 2015-02-19 09:48:31
      Saixan shinelj baina saixan shineleerei
      58.67.157.35
      Мэдэгдсэн Хариулах