Д.Ганбат гишүүн Баянхонгор аймагт ажиллав
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат энэ сарын 13-16-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллав. Тэрээр Баянхонгор аймгийн Баянговь, Баянлиг, Баян-Өндөр, Баян-Овоо, Бууцагаан, Баянцагаан, Жаргалант сумдад ажиллаж, аймаг, сумын удирдлагууд болон орон нутгийн иргэдтэй уулзаж, Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль, тогтоомжуудыг танилцуулан, хэлэлцэж буй хууль, тогтоомжуудын төслийн талаарх санал бодлыг нь сонссон юм. Мөн тэрээр сумдын удирдлагуудад 2015 оны улсын төсвийн талаар танилцуулж, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлого, зарцуулалт болон сумын бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл сонсон юм.

Баянхонгор аймгийн иргэд болон аймаг, сумдын удирдлагууд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай уулзах үеэрээ малын хөлийн татварын асуудлыг онцлон ярьж, малчид уг татварыг дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Гэхдээ одоогийн хэлэлцэж буй хувилбараар батлах юм бол үүсч болох сөрөг үр дагаваруудын талаар ярилцаж, уг татвартай холбоотой санал, бодлоо уламжилсан. Түүнчлэн бэлчээрийн хувьд тулгамдаад буй асуудлуудаа дурдан, мэдээлэл өгч, УИХ энэ асуудлаар зөв бодлого гаргах хэрэгтэй гэсэн саналыг Баянхонгор аймгийн малчид онцлон хэлж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат орон нутагт ажиллах үеэрээ Баянхонгор аймгийн Баянговь сумын Залаа багийн малчин Г.Гэрэлдаш, Баянлиг сумын 1 дүгээр багийн малчин Д.Гантулга, Баян-Овоо сумын Уранхайрхан багийн малчин Б.Ёндон, Баян-Өндөр сумын 1-р багийн малчин Б.Саандар, Жаргалант сумын 2 дугаар багийн малчин Ж.Рагчаасүрэн нарт Улсын сайн малчин тэмдэг, шагналыг гардуулан өгсөн юм.

Дашрамд дуулгахад, Баян-Овоо сумын Улсын сайн малчин Б.Ёндон цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын ойг тохиолдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатад цагаан морь бэлэглэв.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-02-18 11:14:21
    сонгууль дөхөөд дольгоноод цоохорлоод явмар болж байгаа юм байлгүй дээ хөөрхий
    103.242.47.246
    Мэдэгдсэн Хариулах
  •  2015-02-18 06:22:12
    Arabiin tagnuul. Arabuud yum buhniig Arabaas garaltai gej yarih durtai. Tiim uchraas ene Arabiin tagnuul.
    112.72.13.31
    Мэдэгдсэн Хариулах