Нийслэлийн тэргүүний тариаланч, фермерүүд тодорлоо
Нийслэлийн тэргүүний тариаланч”, “Тэргүүний тариаланч хамт олон”, “Тэргүүний фермер”, “Нийслэлийн сайн малчин” тодорлоо.

“Нийслэлийн сайн малчин”-аар Багануур дүүргийн малчин Ж.Баттулга, Хан-Уул дүүргийн малчин Д.Жамьяншарав, Сонгинохайрхан дүүргийн малчин Д.Алтангэрэл нар шалгарсан байна.

“Нийслэлийн тэргүүний фермер”-ээр
-Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Д.Шаравнямбуу, Б.Мандах,
-Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны фермер Х.Ганхуяг, Б.Батмагнай,
-Налайх дүүргийн 2 дугаар  хорооны фермер Т.Чулуунгэрэл,
-Багануур дүүргийн фермер Т.Баярсайхан, Ш.Батсайхан, Д.Дашрэнцэндорж, “Хишиг нүүдэлчин” ХХК тодорлоо.

“Нийслэлийн тэргүүний тариаланч”-аар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны тариаланч Б.Одончулуун, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны тариаланч Ж.Наранцэцэг,

“Нийслэлийн тэргүүний тариаланч хамт олон”-оор Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Сөөсгөр” ХХК, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны “Сэвсүүл ногоон бүрд” ХХК тус тус тодорлоо. 

Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ хэлэхдээ, “Хөдөлмөрөө үнэлүүлсэн малчид, тариаланчиддаа баяр хүргэж, нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Нийслэлийн Засаг даргын зүгээс нийслэлийн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх маш том зорилт тавин ажиллаж байна. Ялангуяа газар тариалан, мал аж ахуй тэр дундаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг иргэдээ дэмжих зорилгоор томоохон ажлуудыг эхлүүлээд байна. Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлчүүдийн сүү, сүүн бүтээгдэхүүний 80 хувийг дотоодоосоо хангах зорилт тусгасан. Энэ дагуу Нийслэлийн сайн малчин, Тэргүүний фермер, Тариаланч, Тэргүүний тариаланч хамт олныг шалгарууллаа”гэв. Ийнхүү олон жил завсардсан “Нийслэлийн сайн малчин”-ы шалгаруулалтыг  дахин сэргээлээ.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шогоо 2015-02-18 03:26:53
    Нэг их шагнал, одон медаль, баярын бичиг авсан хүртсэ улс. Хүн бүр амьдралаа, гэр бүлээ төвхнүүлчих. Тэгээд л энэ Моншол Улс хөгжин бадарна. Хөдөлмөрийн баатар ...
    103.229.123.41
    Мэдэгдсэн Хариулах