УИХ-ын дарга Япон улсад айлчилна
УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар энэ сарын  23-27-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимура, Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки,  Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нартай уулзалт хийж, Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан, Хатан нарт бараалхах аж.

Мөн УИХ-ын дарга З.Энхболдод Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда, Япон Улсын Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн сайд К.Нишикава болон “Иточү фүүдс” компанийн удирдлага, Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлага, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбооны /КЭЙДАНРЭН/ удирдлага, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны /ЖБИК/ Ерөнхийлөгч Х.Ватанабэ, ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч А.Танака, Гүнма мужийн удирдлагууд бараалхана.

Түүнчлэн айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболд Чибагийн Их сургуулийн дэргэдэх Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны төвд зочлон гидропоникийн үйлдвэр үзэж сонирхоно. Мөн Японы Шинжлэх ухааны ордон болон Токио хот дахь Тоёотагийн үзэсгэлэнгийн танхимд зочилж, Тоёота компанийн удирдлагатай уулзаж, устөрөгчөөр ажилладаг “Мирай” машин болон тус машиныг цэнэглэдэг шатахуун түгээх станцтай танилцах хөтөлбөртэй байгаа аж.
 Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Туристүүд 2015-02-18 05:27:26
    Япон руу хойно хойноосоо цуварч яваад, ямар жуулчид биш дээ?!
    103.229.123.130
    Мэдэгдсэн Хариулах
  • bid nar uah bolj bn 2015-02-18 04:48:57
    3 darga bish 3 sayuulaa japand ochijzugaaltsgaay
    5.136.188.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-02-18 03:05:51
    Ард түмэн, төрийн албан хаагчдаар тоглосон эрх мэдэлтнүүд татвар төлөгчдийн мөнгөөр зугаалахаа болиоч ээ
    27.123.213.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-02-18 02:25:06
    Сайханбилэг Японд зочлоод ирсэн шүү дээ. Одоо Энхболд зочлоно гэж юу яриад байна? Ард түмэн ядарч байхад энэ хэд ариач дэндэж байна. Их хурлын дарга та энэ айлч...
    103.9.90.226
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-02-18 02:21:58
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.106
    Мэдэгдсэн Хариулах