Урвасан жилийн үр засал, Суудлын үр, цээр, засал
УРВАСАН ЖИЛИЙН ҮР ЗАСАЛ

Төрсөн жилийн эр эм алин болохоос шалтгаалан урвасан жилийг тооцдог.
Эр жил нь хулгана, бар, луу, морь, бич, нохой. 
Эм жил нь үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай болно. 
 
 Эр жилтэй хүний урвасан жил бар эм жилтэй хүнийх туулай буувал “Баялагийн үүд” нээгдсэнд сайн болно.
 
Эр жилтэнд урвасан жил нохой, эм жилтэнд луу буувал “Огторгуйн үүд” нээгдэх тул халдварт өвчин ирэх гэм байна. Хад асгатай өндөр газар явах, тангарагаа огоорох, шинэ гэр барихыг тэвч. НЯМХАЙНЯНБУУ олон уншуул.
 
 Эр жилтэнд урвасан жил гахай, эм жилтэнд могой буувал “Газрын үүд” нээгдэнэ. Албин, бугийн хорлол гарч, яр шархтай өвчин ирж болзошгүй тул газар ухах, мод огтлохыг цээрлэ. САЙНЯНБУУ, ЛҮЙВАНГАН уншуулж, биедээ бундхорол авч яв.
 
  Эр жилтэнд хулгана, эм жилтэнд морь буувал “Яс тасрахын” үүд нээгдэнэ. Хэрүүл тэмцэл, хулгай гарч,бие сэтгэлийн хэлхээ суларч болзошгүй тул чимэг зүүлт шинээр авахыг тэвч. ДОРЖДЭРЭМ, СЭДЭД уншуул.
 
 Эр жилтэнд тахиа, эм жилтэнд бич буувал “Хагацлын үүд” нээгдэнэ. Найз нөхөд хагацахын гэм байна. Хэрүүл тэмцэл,өс хонзонг тэвч. ДАШДОНДҮВ, ДОРЖНАМЖОМ уншуул.
 
     Эр жилтэнд үхэр, эм жилтэнд хонь буувал “Доройтлын үүд” нээгдэнэ. Гарз гарч, сэтгэл тавгүйтэх гэм байна. Алс хол явах болон худалдааны үйлийг тэвч. САЦ олон цохь. ДАШДОНДҮВ, ДАШЗЭВЭГ уншуул. 
                                                       
СУУДЛЫН ҮР, ЦЭЭР, ЗАСАЛ

Эхнэр, нөхөр хоёр нэгэн жилд нэг суудалд суусан бол салгуулах ёстой. 
 
Галд суувал шүр, зэс болон улаан өнгийн хувцас бүү ав. Өвс шарлах цагт болгоомжил. Алс хол, нэн ялангуяа баруун зүгт явахыг тэвч. УЛААН ЮМ, ЦЭНД уншуул. 
 
Шороонд суувал алт болон эрдэнийн зүйл, бурхан тахилын хэрэгсэл бүү ав.
 
Жалгын ам харлах цагаар баруун хойд зүгт, нэн ялангуяа хэрүүл тэмцэлтэй газар явахыг тэвч. СУНДУЙ уншуул. Настай эмэгтэй хүний анхаарах хатуу суудал тул засалд хичээ.
 
Төмөрт суувал төмөр мэсний зүйл бүү ав. Ус хөлдөх цагаар хойд зүгт төмрийн дарханы газар болон оршуулгын газар явахыг тэвч. НАНЖАД, ЧА-СҮМ уншуул.
 
 Огторгуйд суувал олс дээс, татлага сур бүү ав. Газар хөхрөх цагаар зүүн хойд зүгт, нэн ялангуяа эмэгтэй хүний оршуулганд оролцох, явахыг тэвч. АЛТАНГЭРЭЛ, ШИРНЭН уншуул. 
 
Усанд суувал бөөгийн эдлэл болон хар өнгийн эд зүйл бүү ав. Гол ус гэсэх цагаар зүүн зүгт явахыг тэвч. АЛТАНГЭРЭЛ, ДОРЖНАМЖОМ уншуул. 
 
Ууланд суувал хуврагийн хувцас болон эд хэрэгсэл бүү ав. Газар хөлдөх цагаар зүүн урагш явж, агуй хонгил газраар орох болон хүний хар хэл амнаас сэргийл. ЖАДАМБА, ХАМЧУННАГБО уншуул. Настай эрэгтэй хүний анхаарах хатуу суудал тул засалд хичээ. 
 
Модонд суувал сүх, харуул зэрэг хэрэгсэл авах болон мужааны газар бүү оч. Ургаа мод гөлөглөх цагаар өмнө зүгт явахыг тэвч. НИТИ, ДОНБА ЖАНБИЙН ДО уншуул. 
 
 Хийд суувал агуй хонгилд суухаас сэргийлж, цоохор сав суулга бүү ав. Үр жимс боловсрох цагаар баруун урд зүг руү, нэн ялангуяа найр хуримын газар очихыг тэвч. НИТИ, СЭДЭД уншуул.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МОСКВАД СУУГАА МОНГОЛ 2015-02-20 16:53:54
    Дэлхийн бөмбөрцгийг тойрон суугаа Монголчууддаа XVII жарны Галзууруулагч хэмээгч Модон хонь жилийн Сар шинийн мэндийг “Москвад суугаа Монгол”-оос дэвшүүлье!...
    178.214.39.152
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-02-18 02:26:24
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.106
    Мэдэгдсэн Хариулах