Гэр цэцэрлэг, өдөр өнжүүлэхүүдийг шалгаач
Сүүлийн үед хүүхэд харах үйлчилгээг дэмжих тухай ихээхэн яригдаж буйгаас, мөн эрэлт хэрэгцээ нь байгаа учраас гэр цэцэрлэг, өдөр өнжүүлэх төвүүд олноороо байгуулагдах болсон. Бараг хороо бүрт л ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг газрууд байгуулагдаж байна. Гэвч тэдгээр хүүхэд харах үйлчилгээ нэрийн дор цэцэглэж буй энэ бизнест хяналт тавих газар өнөөдөр алга байна.

Çàðèì хэвлэл мэдээллээр VI бичил хорооллын орон сууцанд тодруулбал  "АСЭ” эмэгтэйчүүдийн эмнэлгийн арын байрны II давхрын хоёр өрөө байранд хүүхдийн цэцэрлэг ажиллаж байна.  28-хан ам метр талбай бүхий уг байранд цэцэрлэг ажиллуулаад зогсохгүй бүхэл бүтэн айл хамт амьдарч байлаа. Энд сарын 250 000 төгрөгийн хөлсөөр бяцхан хүүхдүүдийг 24 цагаар хардаг. Ийм хөлс төлж байгааг нь бодохоор боломжтой айлын хүмүүс ханддаг бололтой.  Гэтэл харамсалтай нь хүүхдүүдийн байгаа орчинг харахаар эцэг эхдээ хаягдсан гэдэг нь харагдаж байгаа тухай нийтлэл гарсан.

Тэнд бүгчим, чийгтэй нэг өрөөнд газраар зулан хэвтэх 20 орчим хүүхэд тоглож, наадах нь бүү хэл уйлах ч тэнхэлгүй хэвтэж байна.  Хүүхдүүд ядарч сульдсан.Орчин нөхцөл муу. Хамгийн гол нь бямба, ням гарагуудад  ажилтай нэгэн нь хүүхдээ авахгүй ч байсан болдог. Тиймээс зарим нь хэдэн долоо хоногоор, бүр гурван сараар ч хүүхдээ авдаггүй “орхичихсон”.Мөн тэрхүү хүүхэд хардаг үйлчилгээ үзүүлэх өрөөний хажуугийн өрөөнд хөлсний айл хүртэл байгаа гэх.

Үүнээс гадна чингэлтэй дүүрэгт мөн л гэр хороололд энэ төрлийн үйлчилгээ ч явуулдаг айл бас л хүнд, хэцүүхэн нөхцөлд хүүхдүүдийг харж, асарч байгаа тухай мэдээлэл цацагдаж байсан. Иймээс Боловсрол болон мэргэжлийн хяналтын байгууллага энэ бүхнийг анхааралдаа авч хяналт шалгалт явуулмаар байна. Зарим нэгэн хүн хүүхэд харах үйлчилгээг эхлүүлж байгаа ч хууль эрхзүйн орчин бүрдээгүйгээс хүүхэд эрүүл мэнд бие эрхтнээрээ хохирч болзошгүй байдал өнөөдөр үүсээд байна. Иймээс энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд, хувь хүмүүсийг Хүүхдийн төлөө үндэсний газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газрууд анхааралдаа авмаар байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан  "Хүүхэд харах үйлчилгээний тухай"  хуулийн төсөл юу болов?
УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг саяхан хийсэн. Энэ хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн ч анхны хэлэлцүүлгээрээ унасан юм.

Өнгөрөгч хугацаанд ажлын хэсэг гарч хуулийн төслийг боловсруулсан хэдий ч  чуулганы хэлэлцүүлгээр нэлээд шүүмжлэл сонссон.  Уг нь Хүүхэд харах үйлчилгээ нэн чухал байгаа ч ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төсөлд дутуу дулимаг зүйлс маш их байгаа учраас дахин боловсруулах зүйтэй гэж үзсэн юм.

Мөн хүүхэд харах төвийн санхүүжилтийн зарчим болон ашгийн бус гэж байгаа ч ашиг яриад байгаад шүүмжлэлтэй хандаж эдгээрт тодорхой хариулт байхгүй байгааг гишүүд шүүмжилж байсан юм. Түүнчлэн хууль гаргах гэхээр зохицуулалт нь ойлгогдохгүй байна. Нэгдүгээрт энэ нь буяны байгууллага юм уу. Ашгийн бус гэчихээд ашиг яриад байх юм. Эрх зүйн байдлаар юу гэж ойлгох нь тодорхойгүй байна гэсэн шүүмжлэлийг ихээр хүлээсэн учир уг хууль унасан юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өлзийбаяр 2015-02-19 01:35:53
    Хүүхэд асрах сэтгэл байвч ажлын байрны талбай бага харагдаж байна өрөвдмөөр юм аа тойрогтоо 90 саяын бонустай 76 хардаг ч болоосой
  • Moos 2015-02-18 06:09:05
    neeree yaaj untaj chadaj bnaa yaasan ch hecuu yum be
  • Зочин 2015-02-18 03:03:39
    Үр хүүхдээ агааргүй шорон шиг юманд өгчихөөд яаж санаа амар унтаж чадаж байнаа. Үр хүүхдээ асарч өсгөж чадахгүй арчаагүй юмнууд болимоор юм.
  • 1958.mn 2015-02-18 01:33:05
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!