Энэ жилийн шороон үхрийн зурлага
Шинэ жаран тоологдохтой зэрэгцүүлэн зурчихсан он болгоны хуваарийн дагуу одоо ирж байгаа хөхөгчин хонь жил маань “Галзууруулагч" хэмээх модон хонь жил гэж түүхэнд тэмдэглэгдэх юм байна. Зурхайчид уламжлал ёсоор ирэх жилийн шороон үхрийн зурлагыг зурсан байна. Үүнийг Гандантэгчинлин хийд тайлснаар бол “Үхэр нь ногоон толгойтой, шар биетэй, омруу нь цагаан, эвэр, сүүл, чих нь цагаан, дөрвөн шийр нь хөх, ходоод нь цагаан байна. Үхэр амаа хамхин сүүлээ баруун тийш нь шарван явна.
 
Үхэр хариулаач нь өвгөн хүн байна. Шар дээлтэй, ногоон бүстэй, хөх царайтай. Олсон шилбүүр бариад үхрийнхээ зүүн талд үс нь чихнийхээ урдуур хийсч зүүн гутлаа өмсөж, баруун гутлаа зүүн талдаа зүүсэн  байдалтайгаар дүрсэлжээ.
 
Үүнийг шинжвээс “Жилийн эх болон улирал бүрийн эхээр салхитай, жилийн дундуур өвс ногоо сайтай, жилийн сүүлээр хур ихтэй, зуд турхангүй жил болно. Үхэр хариулаач өвгөн хүн тул өвгөдөд амгалан, залууст ширүүн, нялхаст харш. Малд амгалантай, доодост хямралтай, эхнэрүүдэд амгалантай сайхан жил болох бөгөөд хааны хатуу цааз бууж болзошгүй  нигууртай хэмэээн буужээ.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-02-18 02:27:59
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!