Модон хонь жилд буусан мэнгэ, түүний үр дагавар, засал хариулга
Голлосон мэнгэний засал

Хүний төрсөн жилийн мэнгэ есөн жил тутамд давтагддаг. Энэ давталт буюу төрсөн жилийн мэнгэ огторгуйд дахин ургахыг мэнгэ голлох гэдэг. Хүний билгийн тооллын 10, 19, 28, 37, 46, 55, 64, 73, 91 насанд мэнгэ голлодог. Хүний бие эхээс төрмөгц байгалийн цоо шинэ нөлөөлөлд ордог. Харин есөн жилийн дараа тэр  орчин дахин давтагдахад хүний хувь заяа, ааш, зан төрх, бие  бялдарт зохих нөлөө үзүүлдэг учир муу тохиол болон гай барцдыг хааж зайлуулах учиртай. Үүнийг мэнгэний засал гэнэ.
 
ЕСӨН УЛААН МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН:
Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор унших, улаан даавуу руу үлээж нурууныхаа голоор насны тоогоор арчиж, дөрвөн хэсэг хувааж, дөрвөн муу зүгтээ хаяна.
 
НАЙМАН ЦАГААН МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН:
Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор уншиж, цагаан даавуу руу үлээж, нурууныхаа голоор насны тоогоор арчиж, дөрвөн хэсэг хувааж дөрвөн муу зүгтээ хая. Бурхан багшаа хүндэл.
 
ДОЛООН УЛААН МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН:
Уг мэнгэнийхээ аль нэг тарнийг насныхаа тоогоор уншиж, улаан даавуу руу үлээж, нурууныхаа голоор арчиж, дөрвөн хэсэг хувааж, дөрвөн муу зүгтээ хаяна. Амин золиг гарга.
 
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН:
Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор уншиж, цагаан даавуу руу үлээж, нурууныхаа голоор насны тоогоор арчиж, дөрвөн хэсэг хувааж дөрвөн муу зүгтээ хаяна. Дэвсэл үйлд.
 
ТАВАН ШАР МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН:
Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор уншиж, шар даавуу руу үлээж, нурууныхаа голоор насны тоогоор арчиж, дөрвөн хэсэг хувааж, дөрвөн муу зүгтээ хаяна. Мэнгэ голлоход Зондой үйлд.
 
ДӨРВӨН НОГООН МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН:
Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор уншиж, ногоон даавуу руу үлээж, нурууныхаа голоор насны тоогоор арчиж, дөрвөн хэсэг хувааж, дөрвөн муу зүгтээ хаяна. Уг мэнгэ голлоход лус хорлох тул лус тахь. Жавтуй үйлд.
 
ГУРВАН ХӨХ МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН:
Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор уншиж, хөх даавуу руу үлээж, нурууныхаа голоор насны тоогоор арчиж, дөрвөн хэсэг хувааж, дөрвөн муу зүгтээ хая. Муу ёр болно. Сэдэд 1000 удаа уншуул.
 
ХОЁР ХАР МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН:
Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор уншиж, хар даавуу руу үлээж, нурууныхаа голоор насны тоогоор арчиж, дөрвөн хэсэг хувааж, дөрвөн муу зүгтээ хаяна. Мэнгэ голлоход шулам хорлоно. Дүдшитамжир хий. Сундуй уншуул.
 
НЭГ ЦАГААН МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН:
Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор уншиж, цагаан даавуу руу үлээж, нурууныхаа голоор насны тоогоор арчиж, , дөрвөн хэсэг хувааж, дөрвөн муу зүгтээ хаяна. Хэрүүл тэмцэл,  гарзтай тул Жолдой үйлд. Алтангэрэл уншуул.    

Модон хонь жилд буусан мэнгэ, түүний үр дагавар, засал хариулга
 
 
Өөрийн төрсөн мэнгэ
 
Төрсөн жилүүд
 
Шүтээн бурхан
 
Насан туршид сүсэглэн уншиж явах тарни
 
Модон хонь жилд эрхшээсэн мэнгэ
 
Эрхшээсэн мэнгэнээс шалтгаалан жилийн турш цээрлэх зүйл, уншуулах ном, засал
 
1 цагаан
 
1918, 1927, 1936, 1945, 1954, 1963, 1972, 1981, 1990, 1999, 2008
 
Жанрайсиг “Ум ма ни бад мэ хум”
 
“Ум за ра хо суха”
 
1918, 1936, 1954, 1972, 1990, 2008 оны эр 5 шар мэнгэ
 
Тийрэн адлан хараал ирж болзошгуй. Үе мөч өвдөн бие сулрах тул бурхандаа тахил өргө. Ад зэтгэр, өвчин тахалтай газраас болгоомжил. Жамбалцонжид, Цагаан шүхэрт уншуул.
 
1927, 1945, 1963, 1981, 1999 оны эм 6 цагаан мэнгэ
 
Тэнгэрийн ад адална. Бохир идээ ариун бус үхээрийн бузар болон хэрүүл тэмцлээс болгоомжил. Лүмбүмгарав уншуулж, Лусын сан тавиул.
 
 
2 хар
 
1917, 1926, 1935, 1944, 1953, 1962, 1971, 1980, 1989, 1998, 2007
 
Очирваань “Ум базар бани хум пад”
 
“Ум за ра хо суха”
 
1917, 1935, 1953, 1971, 1989, 2007 оны эр 5 шар мэнгэ
 
Тийрэн адлан хараал ирж болзошгүй. Үе мөч өвдөн биө сулрах тул бурхандаа тахил өргө. Ад зэтгэр, өвчин тахалтай газраас болгоомжил. Жамбалцонжид, Цагаан шүхэрт уншуул.
 
1926, 1944, 1962, 1980, 1998 оны эм 1 цагаан мэнгэ
 
Ариун бус хийгээд үхээрийн бузраас цээрлэ. Өс хонзон хэрүүлийг тэвч. “Далха” тахиулж, “Лүмбүмгарав” уншуул. Бурханд угаал үйлдэж, сан тавиул.
 
 
3 хөх
 
1916, 1925, 1934, 1943, 1952, 1961, 1970, 1979, 1988, 1997, 2006
 
Доржсэмбэ “Ум базарсада сууха”
 
“Ум гээлий сууха”
 
1916, 1925, 1934, 1943, 1952, 1961, 1970, 1979, 1988, 1997, 2006 оны эр, эм 3 хах мэнгэ
 
Лус адална. Шар ус хөдлөж, бөөр бэлхүүс өвдөж болзошгүй. Эд юмс хомсдоно. 18 хүртэлх насны охид хөвгүүдийн хар мэнгэ тул сэргийл. “Догсом" уншуул, Саци тавиул.
 
4 ногоон
 
1915, 1924, 1933, 1942, 1951, 1960, 1969, 1978, 1987, 1996, 2005,1914
 
Очирваань “Ум базар бани хум пад”
 
“Ум жила тэү суха"
 
1915, 1924, 1933, 1942, 1951, 1960, 1969, 1978, 1987, 1996, 2005 оны эр, эм 2 хар мэнгэ
 
Идэр хүнд муу тул шөнө орой явах хийгээд хар өнгийн эд авахаас болгоомжил. Гэнэтийн гарз гарах гэмтэй тул “Шийрэвнямбуу”, “Дугар", “Сэр- Од" уншуулж жилийн заслаа хийлгэ.
 
 
5 шар
 
1914, 1923, 1932, 1941, 1950, 1959, 1968, 1977, 1986, 1995, 2004, 1913
 
Бурхан багш “Дадьяата ум мүни муни маха мүни ей
суха"
 
“Ум ги ли ги ли суха"
 
1923, 1941, 1959, 1977, 1995, 2013 оны эр 4 ногоон мэнгэ
 
Ургаа мод тасдах, тариалангийн үйл эрхлэх, наадам хуримын идээ ундаа, хэрүүл тэмцэл, аливаа ариун бусаас болгоомжил. “Лүмбүмгарав" уншуулж Лусын сан тавиул.
 
1914, 1932, 1950, 1968, 1986, 2004 оны эм 8 цагаан мэнгэ
 
Өс хонзонгийн түйтгэр, ариун бус зүйлээс болгоомжил. Хүүрийн газар явахыг цээрлэ. Тэнгэр хилэгнэж.адын хорлол болж магад тул тэнгэр бурхан сахиусаа шүт.
 
 
6 цагаан
1913, 1922, 1931, 1940, 1949, 1958, 1967, 1976, 1985, 1994, 2003, 2012 Манла “Дадьяата ум биханзи биханзи маха биханзи биханзи самуд гади суха"  
 
 
“Ум бада ша суха”
 
1922, 1940, 1958, 1976, 1994, 2012 оны эр 2 хар мэнгэ
 
Идэр хүнд муу тул шөнө орой явах хийгээд хар өнгийн эд авахаас болгоомжил. Гэнэтийн гарз гарах гэмтэй тул “Шийрэвнямбуу”, “Дугар”; “Сэр- Од” уншуулж жилийн заслаа хийлгэ.
 
1913, 1931, 1949, 1967, 1985, 2003 оны эм 1 цагаан мэнгэ
 
Ариун бус хийгээд үхээрийн бузраас цээрлэ. Өс хонзон хэрүүлийг тэвч. “Далха” тахиулж, “Лүмбүмгарав” уншуул. Бурханд угаал үйлдэж, сан тавиул.
 
 
 7 улаан
 
1912, 1921, 1930, 1939, 1948, 1957, 1966, 1975, 1984, 1993, 2002, 2011
 
Ногоон дара эх “Ум дари дүдэ дари дүрэ суха”
 
“Ум жа ма на суха”
 
1921, 1939, 1957, 1975, 1993, 2011 оны эр 4 ногоон мэнгэ
 
Ургаа мод тасдах, тариалангийн үйл эрхлэх, наадам хуримын идээ ундаа, хэрүүл тэмцэл, аливаа ариун бусаас болгоомжил. “Лүмбүмгарав" уншуулж Лусын сан тавиул.
 
1912, 1930, 1948, 1966,1984,2002 оны эм 8 цагаан мэнгэ
Өс хонзонгийн түйтгэр, ариун бус зүйлээс болгоомжил. Хүүрийн газар явахыг цээрлэ. Тэнгэр хилэгнэж.адын хорлол болж магад түл тэнгэр бурхан сахиусаа шүт.
 
8 цагаан
 
1911,1920, 1929,1938, 1947,1956,
1965,1974, 1983,1992, 2001, 2010
 
Бурхан багш “Дадьяата ум мүни мүни маха мүни ей суха”
 
“Ум за яа би ди суха”
 
1911,1920,1929, 1938,1947,1956, 1965,1974,1983, 1992,2001,2010 оны эр, эм 1 цагааан мэнгэ
 
Ариун бус хийгээд үхээрийн бузраас цээрлэ. Өс хонзон хэрүүлийг тэвч. “Далха” уншуул. Бурханд угаал үйлдэж, сан тавиул.
 
9 улаан
 
1919,1928, 1937,1946, 1955,1964, 1973,1982, 1991,2000, 2009
 
Мандшир “Ум ара база на ди”
 
“Ум яа ни лий яа суха”
 
1919, 1937, 1955,1973,1991,2009 оны эр 1 цагаан мэнгэ
 
Ариун бус хийгээд үхээрийн бузраас цээрлэ. Өс хонзон хэрүүлийг тэвч. “Далха” тахиулж, “Лүмбүргарв” уншуул. Бурханд угаал үйлдэж, сан тавиул.
 
1928,1946,1964,1982, 2000 оны эм 6 цагаан мэнгэ
 
Тэнгэрийн ад адална. Бохир идээ ариун бус үхээрийн бузар болон хэрүүл тэмцлээс болгоомжил. Лүмбүргарав уншуулж, Лусын сан тавиул.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-02-18 02:32:20
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.106
    Мэдэгдсэн Хариулах