Бич жилтнүүд сайн төлөвлөж чадвал хонины ивээлийг хүртэнэ
Хонь жилд Бичнүүдийн араншингаас тэдний нөхөрлөл, амьдралын хэв маяг, хувь тавилан шалтгаална. Бичнүүд нийгмийн аль ч салбар, ямар нэгэн харилцаанд дэвшил гаргаж, үе шат ахих дуртай. Тэгвэл энэ жил таны энэ хүсэл тэмүүлэл хэрэгжих болно. Энэ боломжуудыг соргогоор хүлээн авч хэрэгжүүлэх нь танаас л хамаарна.
 
Бусадтай хэвийн харилцаагаа авч үлдэхийн тулд бичнүүд өөрийн байр суурийг өөрчлөх хэрэг гарна. Ийм алхмыг хийх нь зүйтэй. Хонь, Бич жилтнүүдийг ерөнхийдөө ивээх болно. Хонины ивээлийг бүрэн хүртэхийн тулд сайн төлөвлө. Энэ нь таны амьдралыг хурдацтай, амар хялбар болгоно. Материаллаг зүйлд автах нь таны хамаг цаг, зорих замыг үрж мэднэ. Тиймээс энэ тал дээр байнга бодолтой хандаарай.
 
Ажил алба: Амжилт авчрах жил. Таны үргэлж боддог ажилдаа өсөн дэвших хүсэл эрмэлзэл хөтлөсөөр одоо биелж мэдэх нь. Хэрэв өөрчлөлт хийхийг үнэхээр хүсч байвал зоригтой хөдлө, аз ивээнэ. Цаг наргүй ажилласны үр дүнд багагүй урамшуулал хүртэнэ. Бичнүүд бусдад сайтар нөлөөлдөг чадвараа ашиглан сайн сайхан ажил сэдэж, олны талархлыг хүлээх болно. Мэдлэг, боловсролоор үргэлж цангаж явдаг Бичнүүдэд Хонь жил тун таатай хандана. Мөнгөнөөс болсон таагүй харилцаа бизнесийн түншүүдийн дунд үүсч болзошгүй. Оны хоёрдугаар хагаст ажлын байраа солих, эсвэл шинэ бизнес эхлэх төлөвтэй.
 
Мөнгө санхүү: Хэт их мөнгөний төлөө явсаар амьдралынхаа хэв эагварыг эвдэж мэдэхээр байна. Илүү зүйлд шунасаар сэтгэл санаа тань тайван бус болох бололтой. Эндээс гарахын тулд таны өмнө нь хэрэгжүүлдэг байсан амьдралын энгийн таашаал, сонирхлууд тус болно. Мөн мөнгийг хэт их гол болгосноор хамтрагч болон бизнесийн түншээ гомдоох, итгэл алдрах байдал үүсгэж болзошгүй байгаа тул энэ тал дээр болгоомжтой хандаж, хамтрагчийнхаа байр суурийг сонсож хүндэтгэлтэй хандахыг Хонь сануулж байна. Олон зүйлээ алдан байж мөнгө санхүүгээ өсгөсөн ч санхүүгийн энэ хожлоос үр дүнтэй ямар нэг сайн тал харагдахгүй байна.
 
Хайр сэтгэл: Хонь жилд таны хайр дурлалын амьдрал санаснаар бүтэхгүй нь.  Хайраа хайж буй Бичнүүд нэлээд сайн эрэл хайгуул хийх хэрэгтэй. Олон нийтийн ажилд идэвхтэй оролцон, харилцагчдынхаа сэтгэлийг татахуйц эелдэг байхыг Хонь анхааруулж байна. Намар учирсан нэгэн таны хайсан хүн байж мэдэх юм. Хостой Бичнүүд нэгэндээ гоморхож, цухалдаж явсан бол энэ жил бие биедээ буулт хийж ойлголцоход Хонь туслах болно. Гэр бүлтэй бичнүүдийн хувьд ч хайртай дотны хүмүүстээ буулттай хандахыг зөвлөж байна. Хэт их зөрүүд зан тань тэднийгээ гомдоож, өөрөөсөө холдуулах шалтгаан болох магадлал өндөр байна.
 
Эрүүл мэнд: Эрүүл мэнд тань тогтвортой байх боловч  бясалгал хийж сэтгэл санаагаа тайван байлгахыг Хонь сануулж байна. Уг нь бичнүүдийн эрүүл мэнд нь маш сайн, нэг их асуудал гарахгүй нь. Гэхдээ гэр булийнхэндээ зөрүүдлэх, ажлын байрандаа сэтгэл санаа тавгүйтэх, хямарснаас болж хүч тэнхээ сулрах, биеийн дархлаа муудах зэргээр багахан хэмжээний доголдол үүсч болзошгүй. Үүнээс сэргийлэхийн тулд харилцаандаа анхаарч, хоол хүнсээ зөв тохируулан, сэтгэл санаагаа тайван байлгах нь чухал. Шаардлагатай бол эмчид хандаарай. Намар сайтар амарч, ийш тийш амралт зугаалгаар явахад гэмгүй. Энэ нь таны эрч хүчийг сэлбэх болно.
 
Зохимжтой ажил мэргэжил: Банк, хөрөнгийн бирж, нягтлан бодох бүртгэл гэх мэт санхүүгийн салбарт. Үүнээс гадна эрдэмтэд, борлуулагч, үнэт эдлэлийн наймаачин, кино найруулагч.
 
Сайн чанар: Зохион бүтээгч, ухаалаг, овсгоотой, олон талын үнэмшилтэй.
 
Муу чанар: Зальтай, тайван бус, өнгөц ханддаг.
 
Дуртай зүйл: Караокед дуулах, оюун ухаан сэргээсэн тоглоомууд, хошигнол, ном унших, үгийн сүлжээ бөглөх.
 
Дуртай өнгө: Шар.
 
Ивээлт чулуу: Алмааз
 
Дургүй зүйл: Нам гүм орчинд.
 
Алдартнууд: Юлиус Цезарь, Элизабет Тэйлор, Вилл Смит, Том Хэнкс, Майкл Дуглас
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.