Хонь жилтнүүдэд аз жаргалтай, зоримог жил
Хонь Хониндоо ээлтэй. Хонь жилтнүүдэд аз  жаргалтай, зоримог җил байх болно. Таны гаргасан бүхий л хүчин чармайлт үр өгөөжөө өгч баяр баясгалангаар дүүрэн байна. Маш олон боломж таны хаалгыг тогших болно. Тэр бүгдийг алдалгүй хэрэгжүүлж чадвал дараа дараагийн ажил, амьдралын дэвшлийн суурь тавигдана. Хонь жилтнүүд бүрэг ичимхий ч оролцсон ажил, арга хэмжээнд ямагт итгэлтэй, бүтэн жилийн туршид сэтгэл хангалуун байх болно. Таны ажил гэнэт өөрчлөгдөж болзошгүй.
 
Ийм санал, шийдвэрийг шууд хүлээн авах хэрэгтэй, энэ өөрчлөлт танд ашигтайгаар тусна. Олонх Хонь жилтнүүд одоогийн байр суурь, амжилтаа ахиулж, дараагийн баталгаат сууриндаа хүрнэ.
 
Ажил алба: Энэ жил ажлын амжилтдаа ташууралгүй даруухан бай.  Болгоомж хаана ч илүүдэхгүй. Заримдаа бодит байдлаас хэт холдсоноос болж хийсэн бүтээсэн бүхэн тань баларч мэдэх юм. Цалингаа нэмүүлж, урамшуулал хүртэнэ. Уйтгартай байвал уран бүтээлийн ажил эрхэлвэл амжилттай байна. Харин санхүүгийн асуудал тулгарахыг үгүйсгэхгүй. Тэр болгонд санхүүгээ гартаа авахыг хичээ. Ингэвэл ирээдүйдээ санаа зовохооргүй эх үүсвэртэй болно. Энэ жил ажил, бизнес цэцэглэн хөгжинө. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ төлөвлөгөөгөө хуваалц. Энэ нь танд шинэ санаа төрүүлж ч мэднэ. Тэдний зарим нь маш олон арга замаар ашиг хонжоо олдог.
 
Хайр дурлал: Хайр дурлал, гэр бүл, нөхөрлөлд маш сайн жил. Олон хосуудын үл ойлголцол Хонь жилийн эхээр төгсгөл болно. Тэд ухаалаг, бие биедээ буулт хийж чадвал хамтдаа одоогийн нөхцөл байдлаа сайжруулж амьдралаа өөд татах боломж их байна. Эхнэр, нөхрийн бэлгийн харилцаа сайжрах төлөвтэй. Зарим Хонинуудын хайр дурлалд өчүүхэн саад гарна. Үүнд бүү цухалд. Харин ч хоорондын харилцаагаа улам халуун, халуун дулаан болгоход онцгой зүйлсийг зориулан бие биедээ цаг гаргаарай. Цагт нь нөхсөн дугуй хол зам туулдаг гэдгийг санахад илүүдэхгүй. Хонь жилтэй эмэгтэйчүүд энэ жил бие давхар болоход сайн.
 
 
Мөнгө санхүү: Мөнгө санхүү өсч дэвжих юм байна. Харин та өөрийгөө хэт их өөгшүүлж, мөнгөө буруу зүйлд зарцуулж мэднэ. Хойшид гарах эрсдэл, бодит байдлаа сайтар эргэцүүлэн бодож, өөрийгөө ялан дийлэх болно. Аз ивээж багагүй мөнгө хожиж мэднэ. Аз хийморьт дан ганц найдаад хэрэггүй. Зорилгодоо хүрэхийн тулд шаргуу ажиллах хэрэг гарна. Дансан дахь мөнгө чинь орж гарах нь элбэг тул хямгач бай. Санхүүгийн ээлтэй байдалдаа эрдэж эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулах, үр дүн харагдахгүй ажилд  ажилд хамтын аҗиллагааны гэрээ хэлцэл хийх хэрэггүй. Энэ нь жилийн сүүлээр хүнд байдалд оруулж болзошгүй.
 
Эрүүл мэнд: Эрүүл мэндийн хувьд ч Хонь Хониндоо ээлтэй байх нь. Даанч та өөрөө өөрийнхөө эрүүл мэндийг муутгах гээд байна. Өдөр тутмын хооллолт, амьдралын хэв маягаа өөрчилж, дасгал хөдөлгөөнд цаг зарах шаардлагатай. Та биеийн эрүүл мэнддээ анхаарч, төлөвлөсөн үзлэг, эмчилгээ сувилгаа хийлгээрэй. Тэгвэл жилийн турш эрүүл мэнддээ санаа зовохгүй байж чадна. Хөл, шагай хавьцаа гэмтэж мэдэшгүй. Тийм тохиолдолд анхаарахгүй явсаар хүндрүүлж болзошгүй. Гэнэтийн осол, шүд өвдөхөөс шалтгаалж эмнэлэг рүү зүглэж мэднэ. Үдэшлэг хэсэх, архи хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндийг муутгана. Болгоомжтой бай.
 
Зохимжтой ажил мэргэжил: Бүжиг, хөгжим, бичих, үсчин, зураг төсөл
 
Сайн зан чанар: Урлагийн авъяастай, соёлтой, эелдэг, зөөлөн, ухаалаг, мэдрэмжтэй
 
Муу зан чанар: Хүний тусыг үл мэдэгч, бусдаас хамааралтай, аюултай.
 
Дуртай өнгө: Ягаан, нил ягаан.
 
Ивээлт чулуу: хаш.
 
Дуртай зуйл: Унших, кино үзэх, идэх, уух, сэлэх дуртай.
 
Дургүй: Гэр бүл, найз нөхөд салахад дургүй. Ямар ч төрлийн зөрчилд дургүй.
 
Алдартнууд: Билл Гэйтс, Марк Твейн, Жорж Харрисон. Мел Гибсон. Леонардо ДаВинчи, Жулиа Роберте, Исаак Асимов, Михаил Горбачев.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.