Ч.Улаан: НӨАТ-ын буцаалтыг олгох программыг боловсруулж байгаа
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.  Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан танилцууллаа.
Манай улсад 2007 онд хэрэгжүүлсэн татварын нэг дэх шатны шинэчлэлийн хүрээнд дөрвөн “10”-ын зарчмыг нэвтрүүлсэн нь тухайн үеийн нөхцөл, шаардлагыг харгалзсан, эдийн засгийн огцом өсөлтийг дэмжсэн, цагаа олсон оновчтой шийдэл байсан. Нийгэм, эдийн засгийн харилцаа өөрчлөгдөхийн хэрээр татварын хууль тогтоомжийн зарим зүйл, заалт шинээр гарч ирж буй нөхцөл, шаардлага, харилцааг зохицуулахад учир дутагдалтай болсноос ойлголтын зөрүү үүсэх, уялдаа холбоогүй болох, улмаар татвар төлөгч, татварын албаны хооронд маргаан гарах явдал ихсэх хандлагатай байна. Хуулийн төсөл батлагдснаар одоо байгаа татварын хувь хэмжээ,шатлалд өөрчлөлт орохгүй, татвар төлөгчдөд нэмэлт, татварын дарамт үүсэхгүй. НӨАТ-ын борлуулалтын орлогын хэмжээг 50.0 сая болгон нэмэгдүүлснээр ЖДҮ эрхлэгчид болон ААН-ийн хувьд бизнесийн таатай орчин бий болно. Хуулийн төсөл батлагдсанаар татварын хууль тогтоомж энгийн, ойлгомжтой болж, татварын тэгш шударга байх зарчим хангагдана. Хуулийн төсөл батлагдсанаар ОУ-ын жишигт нийцсэн,татварын оновчтой, тогтвортой, бизнесийг дэмжсэн ээлтэй орчин бий болно. Хуулийн төсөл батлагдсанаар далд эдийн засгийг бууруулж, татварын бааз суурийг өргөтгөх нөхцөл бүрдэнэ. Хуулийн төсөл батлагдсанаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болох эцсийн хэрэглэгчийн худалдан авалтыг бүртгэх нөхцөл бүрдэнэ.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн  С.Ганбаатар танилцууллаа. Үүний дараа Сангийн сайд Ч.Улаан гишүүдийн асуултад өгсөн хариулт өглөө. Тэрбээр "Татварын хуулийг хэрэгжүүлээд эхлэхэд татварын бааз суурь өргөжиж, татвараас зайлхийдэг, хуурамч падаан бүрдүүлдэг асуудал шийдэгдэнэ. Буцаан олголтыг олгохын тулд эцсийн хэрэглэгч НӨАТ төлөгч иргэн бүрийг бүтгэх боломж бүрдэнэ. Хуурамч падаанаар асуудалд холбогдсон хүмүүсийн хувьд яг энэ хуулиар өөрчлөлт орохгүй. НӨАТ-ыг Азид 20 хувь, Европын зарим оронд 17-20 хувь, Японд 5 хувь, Хятадад 20 хувь зэргээр ноогдуулдаг. Бизнес эрхлэлтийн судалгаагаар татварын дарамтын хувьд манай улс 2012 онд 65 дугаар байрт, 2013 онд 70 дугаар байрт орсон үзүүлэлт байна. НӨАТ-ын буцаан олголт программын шийдлээр явагдах тул хүндрэл гарахгүй. Бэлэн бусаар хийсэн болон бэлэн мөнгөөр хийсэн гүйлгээний НӨАТ-ын буцаалтыг олгох программыг боловсруулж байгаа. 2013 онд ААН-үүдэд 74.8 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг олгосон. Бэлэн мөнгөөр хийж байгаа гүйлгээнд нэг стандартын тасалбар өгөх талаар судалгааны ажил нь явагдаж байна. Энэ хууль батлагдсанаар ААН-үүд сайн дураараа НӨАТ төлөгч байгууллага болох сонирхол илүү давамгайлах болно. Энэ хуулийг дагалдуулан зарим нэг асуудлыг зохицуулах үүднээс журмын тухай хуулийг гаргаж болно. Энэ хууль батлагдан гарсанаар далд эдийн засаг өнөөгийн байгаа байдлаасаа эрс багасна. Бэлэн бус картаар хийсэн гүйлгээ бүрийг тухайн гүйлгээ хийсэн байгууллага болон банк дээр бүртгэх системээр ажиллана" гэлээ.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд санал хэлж дууссаны дараа үдээс өмнөх чуулганы хуралдааныг өндөрлүүлэв. Харин үдээс хойш 15 цагаас хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үнэн 2014-05-27 23:31:58
    Гансүх мэтийн татварын мөнгийг хэдэн тэрбумаар нь луйвардсан хүмүүст хяналт тавьж чадаагүй сангийн сайд Улаанд хариуцлага тооцох хэрэгтэй. Магадгүй тэд хоорондоо хуйвалдсан байхыг үгүйсгэхгүй. Шалгах хэрэгтэй.
    103.26.194.4
    Мэдэгдсэн Хариулах
  • saruulaa 2014-05-27 07:14:07
    huuli ni batlagdaagui bhad programaa bolobsrulah shiidveriig gargaj bga ni zub uu unen goe oo ulaan ain
    202.61.97.16
    Мэдэгдсэн Хариулах
  • saruulaa 2014-05-27 07:14:07
    huuli ni batlagdaagui bhad programaa bolobsrulah shiidveriig gargaj bga ni zub uu unen goe oo ulaan ain
    202.61.97.16
    Мэдэгдсэн Хариулах
  • saruulaa  2014-05-27 06:44:22
    negdsen program gechijee tusbiin hamag mungig ene nereer ideh gej bga bj naadah chini butehgu zay uy harj l baigarai
    202.61.97.16
    Мэдэгдсэн Хариулах
  • saruulaa  2014-05-27 06:44:22
    negdsen program gechijee tusbiin hamag mungig ene nereer ideh gej bga bj naadah chini butehgu zay uy harj l baigarai
    202.61.97.16
    Мэдэгдсэн Хариулах