МҮЭХ Ерөнхий зөвлөлийн хурлаа энэ сард хийнэ
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо Ерөнхий зөвлөлийн VII хурлаа энэ сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо хийхээр товложээ. Уг хурлаар МҮЭ-үүдээс эдийн засгийн хүндрэлийн үед явуулж буй үйл ажиллагаа, цаашдын зорилт, “Хөдөлмөрийн тухай” хуулийн шинэчлэлийн асуудлаар МҮЭ-ийн холбооны баримталж буй бодлого, “МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн 2014 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны төсвийн төслийн тухай” илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлэх гэнэ.

Дээрх илтгэлийг МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар тавих ба Хяналтын хорооноос мэдээлэл хийхээр болжээ.  МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн VII хурлын бэлтгэл ажлыг бүрэн хангахаар ажлын албаны мэргэжилтнүүд ажилдаа оржээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.