Бурхдын мэлмийг баясгах гэж зул өргөдөг
Зулыг бурхдын мэлмийг баясгах гэж өргөдөг ажээ. Учир нь зулын гэрлийг бурхадын мэлмий хамгийн тvрvvнд хvлээн авч мэргэн оюундаа тунгаадаг байна. Зул өргөхдөө орчлон ертөнц тэр чигээрээ гэрэлтэж байх болтугай хэмээн хvсэх хэрэгтэй. Зулын голыг ороохдоо шvлсээ хvргэж огт болохгvй бөгөөд хамгийн өндөр уулнаас ч илvv хvндэтгэх хэрэгтэй гэнэ.

Зулын голыг ороохдоо мэддэг маань, мэгзмээ уншвал сайн, мөн гараа сайн угааж ариутгах хэрэгтэй. Зулын тосыг нь далай лугаа хязгааргvй хэмээн төсөөлөх учиртай. Зул өргөхөд цэвэрхэн цагаан хөвөнгөөр голыг ороож, шар тосоор өргөдөг. Зулын гол бvдvvн байвал хурдан жаргадаг бөгөөд зул өргөсөн хvний нас богиносно гэдэг болохоор гол ороохдоо анхаарах хэрэгтэй.

Vнэн сэтгэлээ зориулан, сvсэг бишрэлээр нэг зул өргөсөн ч мянга, саяар өргөсөнтэй дvйцдэг байна. Зул өргөж буй хvн олон бурхдын хот мандалд сvсэглэн залбирахаас гадна өөрийн аав, ээж, эх болсон зургаан зvйл, хамаг амьтны тусын тухайд өргөвөл буян ньдэлгэрдэг байна. Бидний өвөг дээдэс бурхны сэтгэлд байгаа ерөөл нь vтэр тvргэн биелэх болтугай хэмээн ерөөл тавин зул өргөдөг байжээ. Зул өргөсөн байхад vлээж унтраахыг цээрлэдэг. Шvдэнзээр зул өргөхийг хориглодог. Энэ нь шvдэнзний найрлаганд муу зvйл ихээр ордог учир бурхадын ойр, зулын дэргэд байлгахыг ихээхэн цээрлэх учиртай. Харин хvжинд гал өрдөөд тэр хvжээрээ зулаа өргөдөг.

Монголчууд билгийн тооллын сайн өдрvvдэд зул, хvж өргөн тэнгэр бурхандаа залбирч, бурхан болсон өвөг дээдэстээ залбирч буян vйлддэг. Зулаа өргөж дуусаад "Ума хум" гэж гурвантаа хэлдэг. Учир нь зул өргөхөд аливаа саад барцад арилдаг байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.