Жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй  зээлд  70 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр боллоо
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 50 тэрбум, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 100 тэрбум, нийт 150 тэрбум төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан хөнгөлөлттэй зээлд олгоод байна. “Экспортыг дэмжиж, экспортыг орлох” бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 2 тэрбум төгрөгөөс илүүгүй санхүүжилт хүссэн төсөл болон Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор олгодог бүс нутгийн чанартай зээлд хамрагдах төсөл, Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх төсөл зэрэг нийт 568.1 тэрбум төгрөгийн хүсэлт бүхий 1027 төсөл ирснээс 653 төсөлд 100 тэрбум төгрөгийн санхүүжилт, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд 348 төгрөгийн санхүүжилт хүссэн 2906 ирүүлснээс 151 төсөлд 49 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ.

Одоо 3129 төслийн 767.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хүлээгдэж байна. Урт хугацаатай, хүү багатай санхүүгийн дэмжлэг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хэрэгтэй байгаа нь Засгийн газраас санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч шийдвэрлэх зайлшгүй нөхцөл үүссэнийг харуулж байна. Иймд үйлдвэржилтийг дэмжих зорилтуудын хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр бий болгох зорилгоор жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт шаардагдах 70 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.

Хөгжлийн банкны эх үүсвэрээс олгох зээлийн хүүг 9 хувиар тооцон, холбогдох хууль тогтоомж болон “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох журам”-ын дагуу зохион байгуулж, зээлийн эргэн төлөлтийн орлогоос Хөгжлийн банкинд буцаан төвлөрүүлэх ажлын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 50 тэрбум, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 100 тэрбум, нийт 150 тэрбум төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан хөнгөлөлттэй зээлд олгоод байна. “Экспортыг дэмжиж, экспортыг орлох” бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 2 тэрбум төгрөгөөс илүүгүй санхүүжилт хүссэн төсөл болон Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор олгодог бүс нутгийн чанартай зээлд хамрагдах төсөл, Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх төсөл зэрэг нийт 568.1 тэрбум төгрөгийн хүсэлт бүхий 1027 төсөл ирснээс 653 төсөлд 100 тэрбум төгрөгийн санхүүжилт, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд 348 төгрөгийн санхүүжилт хүссэн 2906 ирүүлснээс 151 төсөлд 49 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ.

Одоо 3129 төслийн 767.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хүлээгдэж байна. Урт хугацаатай, хүү багатай санхүүгийн дэмжлэг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хэрэгтэй байгаа нь Засгийн газраас санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч шийдвэрлэх зайлшгүй нөхцөл үүссэнийг харуулж байна. Иймд үйлдвэржилтийг дэмжих зорилтуудын хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр бий болгох зорилгоор жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт шаардагдах 70 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Хөгжлийн банкны эх үүсвэрээс олгох зээлийн хүүг 9 хувиар тооцон, холбогдох хууль тогтоомж болон “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох журам”-ын дагуу зохион байгуулж, зээлийн эргэн төлөлтийн орлогоос Хөгжлийн банкинд буцаан төвлөрүүлэх ажлын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад үүрэг болголоо.

- See more at: http://zasag.mn/news/view/8772#sthash.erEUBiRa.dpuf
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.