Шүдний чулуу зовиур багатай учраас хүмүүс анзаардаггүй
Шvдний өвчлөлийн талаар анагаах ухааны магистр, шvдний их эмч Б.Пvрэвжавтай ярилцлаа.
 
 -Шvдний өнгөр, чулуу гэж ярьдаг боловч хvмvvс тэр бvр сайн мэддэггvй. Чухам юунаас vvсдэг юм бэ?
 
-Шvдний чулуу, өнгөр нь зовиур багатай учраас хvмvvс тэр бvр мэдэж, анзаардаггvй. Чулуу, өнгөр голдуу амны хөндийн ариун цэвэр муу сахиснаас vvсдэг. Өөрөөр хэлбэл, шvдээ буруу угааснаас vvснэ. Мөн шvлсний зуурамтгай чанар ч нөлөөлдөг.
 
-Өнгөр ч яах вэ харагддаг. Харин чулуу нь харагддаг уу?
 
-Өнгөр нь шvдний ихэнх талбайг эзэлж шарлаж харагддаг. Яваандаа чулуу болж хувирдаг. Чулуу нь илvv тод харагддаг.
 
 -Шvдний чулуутай болс­ноо хэрхэн мэдэх вэ?
 
 -Чулуу нь анзаарагдаж харагдахгvй тохиолдолд юуны өмнө шvдээ угаахад буйлнаас цус гарч, унтаад сэрэхэд амнаас гашилсан, эвгvй vнэр гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
 
 -Тэгвэл амны эвгvй vнэр шvдний чулуутай холбоотой байх нь ээ?
 
 -Ер нь бол шvдний чулуу буйл, шvд хоёрын завсраар тvрж ургаад буйл vрэвсэж, эмгэг хөндий vvсгэдэг. Vvнээс болж амнаас эвгvй vнэр гардаг л даа.
 
-Нэгэнт чулуугаа тvvл­­гэсэн тохиол­долд дараа­­гийн удаа урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авбал дээр вэ?
 
 -Чулуугаа тvvлгэсний дараа зургаан сард нэг удаа амны хөндийн эмчид vзvvлж, зөвлөгөө авч байх хэрэгтэй. Хамгийн гол нь шvдээ зөв цагт, зөв угаах шаардлагатай. Өглөөний цайны дараа, орой яг унтахын өмнө шvдээ зөв хөдөлгөөнөөр угааж занших ёстой.
 
 -Чулуугаа авахуулахгvй удсанаас сөрөг vр дагавар нь юу байдаг бол?
 
 -Шvд, буйлны хооронд эмгэг хөндий vvсч, буйл vрэвсэнэ. Тvvнээс гадна чулуу нь шvд хоорондын эрvvний яс таславчийг тvрж ургаснаас эрvvний яс шимэгдэж, буйл ясаа дагаж агшсанаас болж шvд хөдөлгөөнд ордог. Энэ нь эцэстээ шvдгvйдэлд хvргэдэг.
 
-Шvд өнгөө алдах нь чулуутай холбоотой юу. Чулуугаа тvvлгэчихээд цай­руулах эмчил­гээ хийлгэвэл яах вэ. Дахин чулуужихгvй байх магадлал хэр вэ?
 
 -Шvд өнгөө алдах нь чулуутай холбоогvй. Шvд угаалт буруу, оогоо зөв сонгоогvйгээс өнгө алддаг. Мөн цайруулах эмчилгээ нь чулуутай ямар ч холбоогvй. Сvvлийн vед шvдний цоорлоос хамгаалах vйлчилгээнээс гадна цайруулах, шvдний чулуу, өнгөр vvсэхийн эсрэг vйлчилгээтэй оонууд худалдаалагдах болсон шvv дээ. Тэдгээрээс сонголтоо хийж зөв угаах хэрэгтэй.
 
-Зарим хvний буйл нь хөх байдаг. Энэ нь чулуутайн шинж vv?
 
-Энэ нь бас л нэг буруу ойлголт. Буйл хөх байх нь буйлны цусан хангамжаас шалтгаалдаг.
Өглөөний сонин
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-02-17 03:19:35
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.179
    Мэдэгдсэн Хариулах