Өлсгөлөн зарласан хүмүүсийн ар гэрийнхэн хэвлэлийн бага хурал зарлалаа
10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын хурлын А танхимд эхэлнэ. Хуралдаанаар Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам батлах тухай, Үнэлгээний хороонд иргэний төлөөллийг томилох тухай, Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
 
11:00 цагт Хангарди ордны 14 давхарт Нийслэлийн Эрүүл мэндийн газар харъяа байгууллагуудтайгаа үр дүнгийн гэрээ байгуулна.
 
12:00 цагт “Энэрэл нигүүслээр эх болсон байгалиа хайрлая” байгаль хамгаалах аяны хүрээнд сар шинийн баяртай холбогдуулан МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Энэ жилийн хувьд тус аяныг “Хүн бүр байгаль хамгаалагч байж чадна” уриатай хэрэгжүүлж байгаа бөгөөд хэвлэлийн хуралд Гандантэгчинлэн хийд, Богд уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг албан байгууллагууд оролцох юм.
 
12:00 цагт Театрын музейд "Театрын өндөр ээж" номын нээлт болно.
 
12:00 цагт Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд  "Ноён уулаа аврах, урт нэртэй хуулийг өөрчлөхийг эсэргүүцэж өлсгөлөн зарласан хүмүүсийн ар гэрийнхэн хэвлэлийн бага хурал зарлалаа.
 
12:00 цагт Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан иргэдэд шагнал гардуулах үйл ажиллагаа болно.
 
13:00 цагт Монголын Залуучуудын Холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “Евро-Азийн нутгаар морьтон монгол залуус” Морин аялалын тухай олон нийтэд мэдээлэл хүргэх, хамтран ажиллах ивээн тэтгэгч байгууллагуудыг сонгох, аялалтай холбогдолтой олон түмний санаа бодлыг сонсох зорилго бүхий хэвлэлийн бага хурлыг Монголын Залуучуудын Холбооны 209 тоот өрөөнд хийнэ.
 
14:00 цагт МҮХАҮТ-ын Оны онцлох аж ахуй нэгжийн туг өргөх ёслолын ажиллагаа МҮХАҮТ-ын байранд болно. 2014 онд, бүтэн жилийнхээ ололт амжилт, хөдөлмөрийн үр дүнгээ үнэлүүлж тодруулах энэхүү үйл ажиллагаанаас дараах аж ахуйн нэгжүүд “Оны Онцлох Аж Ахуй Нэгж -ээр шалгарсан бөгөөд хүндэтгэлийн тугаа мандуулна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-02-17 03:21:58
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.179
    Мэдэгдсэн Хариулах