Ууц чанах ажил эрчимжжээ
Сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд ууц шүүсээ чануулах ажил иргэдийн дунд ид өрнөж байна. Иргэдийн энэхүү эрэлтэд тулгуурлан дуртай болгон нь гэр барьж ууц чанадаг жишиг тогтоод байгаа. Энэ нь эрүүл ахуй талаасаа нэлээд асуудал үүсгэдэг. Ууц чанах газрууд тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй байдаг нь ийнхүү дуртай болгон нь энэ үйлчилгээг хийхэд хүргэж байгаа юм. Хэдийгээр мэргэжлийн хяналтын байгууллагаас  гэрт ууц чанахыг зөвшөөрөөгүй ч орон сууцны ойролцоо гэрт ууц чанах үйлчилгээ байсаар байгааг иргэд хэлж байна.

Өнгөрсөн жилүүдэд ууц чанах гэрүүд ажиллаж иргэдийн ууц өвчүүг чанах нэрээр залилан мэхэлсэн тохиолдол цөөнгүй гарч байсан юм. Ууц өвчүүг нь чанана гэж авчихаад шөнө нь нүүгээд явснаас болж хохирсон иргэд  цагдаад хандсан ч хохирлоо төлүүлж чадаагүй гэх зэргийн ууцаа чануулахад эрсдэл өндөртэй болж ирсэн. Тиймээс тусгай зөвшөөрөл өгөх хэрэгтэй гэж байсан ч холбогдох газраас заавал зөвшөөрөл өгөх шаардлагагүй. Зориулалтын гал тогоотой газрууд ууц өвчүү чанах боломжтой гэж үзэж байгаа юм.

Ингээд гэр барьж ууц өвчүү чанахыг хориглож, хэрэв ууц чанасан тохиолдолд шууд татан буулгах тухай дуулгаж, иргэдийг өөрсдөө буух эзэн буцах хаягтай газарт ууц өвчүү чануулах хэрэгтэйг ч мэргэжлийн байгууллагаас зөвлөж байгаа юм.Гэвч иргэд гэртээ аль ойрхон амар, хялбарыг бодож ямар ч баталгаагүй хувь хүмүүст ууц, өвчүүгээ өгсөөр байгаа юм. Бүгд шөнө дөлөөр айлын идээ шүүсийг авч нүүгээгүй ч эрүүл ахуй, ариун цэврийн хувьд асуудал нэлээд байгаа харагддаг.

Жилийн жилд л хотын удирдлагууд дээрх асуудлыг тоочиж ууц чанадаг гэрүүдийг бариулахгүй гэдэг. Тэгсэн ч сар шинэ дөхөөд ирэхээр хаа сайгүй гэр барьчихдаг. Хонины ууцыг хэн дуртай нь чанасаар л байгаа нь үнэн.

Холбогдох албаныхан энэ талаар ярихдаа “Нийслэлийн хэмжээнд жил бүр энэ асуудал гарч ирдэг. Гэхдээ энэ жилээс эхлэн ууцны гэрүүдийг бариулахгүй. Эдгээр гэрүүдийн хувьд наад захын ариун цэврийн шаардлага хангадаггүй. Цэвэр, бохир усны газар байхгүй. Үүнээс гадна зориулалтын ариун цэврийн өрөөгүй байдаг.Нийслэлд шаардлага хангасан гал тогоотой, нийтийн хоолны стандартын дагуу тохижуулсан зөв­шөөрөлтэй газрууд маш олон байна. Тухайлбал, томоохон зочид буудал, сургууль, цэцэрлэгийн гал тогоо гэх мэт хүрэлцэхүйц газрууд бий. Тиймээс эдгээр зориулалтын газарт ууц, өвчүү чанах ажлыг зохион байгуулна” гэх утгатай хариултыг өгдөг.

Гэвч тодорхой шийдэж чадсан зүйл одоогоор алга байна. Ер нь манайхан цагаан сар, наадам гэх мэт томоохон баяраар хаа таарсан газартаа гэр барьж  мах шөл чанаж, айраг цагаагаар үйлчилж эхэлдэг. Ингэхдээ ариун цэврийн наад захын шаардлагыг хангадаггүй. Энэ байдал жил бүр л давтагддаг. Иймд эдгээр хүмүүсийг зөв гольдиролд нь оруулах нь чухал байна.
 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bilegt 2015-02-17 06:11:29
    Uher Mongolchuud aa ! 30 honog iddeg mahaa 3 honogt idsen bolood duusga!. Boon oohiig tulsh tsahilgaanaa barj chanaad daraa ni tuuniigee idsen ch yumgui haya!...
    122.201.22.230
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-02-17 03:23:09
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.179
    Мэдэгдсэн Хариулах