Дундговь аймгийн улсын сайн малчдад шагналыг нь гардууллаа
2014 онд малын тоо 51,9 сая болж, өмнөх оныхоос 6,8 саяар өсч малчин өрхийн тоо 2007 оноос хойш 9 жил дараалан буурсан үзүүлэлттэй байсан бол энэ жил 150 орчим мянга болж, өмнөх оныхоос 4,4 мянгаар нэмэгдлээ. Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт амжилтыг Засгийн газар үнэлж морин жилд ”Улсын сайн малчин”-аар 70 малчныг шалгаруулсан юм.

Дундговь аймгаас улсын сайн малчин зургаа тодорсон байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдгээр малчдад өнөөдөр цол тэмдгийг нь гардуулж, баяр хүргэлээ.






Улсын сайн малчин Д.Дашжамц, Б.Жаргалсайхан, Б.Адъяадорж, Б.Цэндбаяр, Ш.Мишигтаяа, Л.Эрдэнэбаяр нарт “Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр гарсан бодлого, шийдвэрийг бүтээлчээр хэрэгжүүлж, байгаль цаг уурын эрсдэлийг гарз хохиролгүй даван туулж, нутаг орон, айл саахалтынхаа малчин түмэнд үлгэр дууриал болж байгаа Танай гэр бүлийн малч ухаан, хуримтлуулсан туршлага нөр их хөдөлмөрийг өндрөөр үнэлж, “УЛСЫН САЙН МАЛЧИН”-аар шалгаруулав” гэсэн өргөмжлөл гардуулж, цол тэмдгийг нь зүүж өгөөд ирж буй хонинд жилд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.