Сар шинийн өдрүүдэд зарим нутгаар цасан шуургатай
Сар шинийн өдрүүдэд баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, баруун зүгийн зарим газраар цасан шуургатай, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар хүйтэн байх төлөвтэй байгаа тул хөдөө орон нутагруу золголтоор явах гэж байгаа жолооч та тээврийн хэрэгсэлийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар шалган замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Ойрын өдрүүдийн цаг агаарын ерөнхий байдал:

18-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсэг,19-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 20-нд нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр, 19-нд зарим газраар, 20-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. 20-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.