Германы баячууд хүн амын ердөө 1 хувийг эзэлдэг атлаа нийт баялагийн 34 хувийг  эзэмшиж байна
Баян германчуудын мөнгө өмнө нь багцаалж байснаас хамаагүй их байгааг “Suddeutsche Zeitung” мэдээлж байна. Лхагва гарагт тус сонинд гаргасан судалгаанаас үзвэл Германы нийгэм дэх өмчийн хувиарлалтад орсон өөрчлөлт баячуудын тал руу ихээхэн шилжсэн бололтой.
 
Германчуудын нийт баялагийн хэмжээг шинжээчид 9,3 их наяд евро гэж тооцоолсон нь 2012 оны мөн адил судалгаанд тусгагдсан тооноос даруй 3 их наядаар илүү байгаа хэрэг юм байна. Гэхдээ энэхүү 9,3 их наяд евро гэсэн асар их хөрөнгийн 63-74 хувь нь баян германчуудын гарт байдаг. Харин Германы хүн амын 10 хувь нь л өөрсдийгөө баян гэж үздэг. Өөрөөр хэлбэл Германы баялагийн дийлэнхийг хүн амын ердөө 10 хувь нь эзэмшдэг.
 
Харин баян германчуудын дотор нэн баян хэсэг байна. Тэд хүн амын ердөө 1 хувийг эзэлдэг атлаа германчуудын нийт баялагийн 34 хувийг  эзэмшиж байдаг. Үүнээс гадна үлгэрийн юм шиг баян гэсэн тодотгол авсан бас нэг хэсэг байна. Тэд хүн амын ердөө 0,1 хувийг эзэлдэг атлаа нийт баялагийн 16 хувийг эзэмшиж байдаг ажээ.
 
Эх сурвалж: “Suddeutsche Zeitung”
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-02-19 15:30:57
    Хувьсгал гарч дээрэмчдээс херенгийг нь булаан авах цаг ирнэб я. ,вм,зж Хю
    103.26.194.84
    Мэдэгдсэн Хариулах
  • 99% 2015-02-16 05:04:39
    Монголын маань баячууд 1% мөртлөө нийт баялгийн 98-99% эзэмшиж байгааг юу гэж ойлгох вэ
    122.201.31.75
    Мэдэгдсэн Хариулах