Баяр ёслолын үеэр цахим хуудсаараа архи сурталчлах үзэгдэл ихэсдэг
Сүүлийн үед цахим хаягтаа архи, согтууруулах ундааны зүйл сурталчлах, зургийг нь оруулахад Архидан согтуурахтай тэмцэх хуулийн заалтаар торгуулийн арга хэмжээтэй байдаг. Үүнийг олон нийт ихээр шүүмжилж байгаа билээ. Өөрийн фэйсбүүк, твиттер хаягаа дураараа ашиглаж болохгүй нь ээ, хэтэрхий хувь хүний үзэл бодолд  халдаж байна гэхчлэн шүүмж хэлдэг.

Харин энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дэд дарга А.Ариунболдоос тодрууллаа. Тэрбээр “Нийгэмд зөв ойлголт өгөх ёстой. Цахим ертөнцөд хяналт тавихгүй, тавьж байгаа ч үгүй. Гагцхүү өөрийн цахим хуудсаар дамжуулж архи сурталчлах үзэгдэл хэрээс хэтэрсэн. Өнгөрснөөс харахад баяр ёслолын үеэр энэ үзэгдэл нэмэгддэг. 2011 оноос эхлэн газрын зүгээс энэ төрлийн сурталчилгаатай тэмцэж байгаа.

Үүний үр дүнд энэ төрлийн сурталчилгаа үгүй болсон. Аж ахуйн нэгжүүд үүний эсрэг янз бүрийн арга сэддэг. Үүний илрэл нь саяхнаас твиттер, нүүр номоор дамжуулж архины сурталчилгаа хийх болсон. Энэ нь Архидан согтуурахтай тэмцэх хуулийн есдүгээр зүйлд маш тодорхой заасан байгаа. Үүнд, согтууруулах ундаа, үйлдвэрийн тэмдэг, зураг ашиглах замаар согтууруулах ундааг хэвлэл мэдээлэл, интернэт, ханын самбар, зурагт хуудас бусад зүйлийг ашиглан нийтэд мэдээлэхийг хориглоно гэж заасан байгаа.

Мөн Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчсөн болно. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээлэл ашиглан согтууруулах ундааг сурталчилбал  хууль зөрчсөн болно. Ийм хуулийн заалтыг зөрчөөд сүүлийн үед архийг сурталчлах үзэгдэл гарч байна. Гэтэл зарим нэг нь миний өмчийн зүйлд хяналт тавьж байна гэж ташаа ойлгож мушгих хандлага ажиглагдаж байна.

Нөгөө эсэргүүцэж, мушгин гуйвуулж байгаа этгээдийг судлахад архины үйлдвэртэй эсвэл ажиллаж байсан, ажиллаж байгаа хүн болж таардаг. Шаардлага хүлээн авахгүй байгаа тохиолдолд нийслэлийн Цагдаагийн газарт хандана. Хариуцлагыг чангатгана. Хэдхэн хүний үзэл бодлыг нийтийн асуудал болгох хэрэггүй” гэв.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.