Төр 34 хувийг нь авах гэж буй цагаан суврага

Бид Оюутолгой гэж  олон  жил ярьж байна. Тус төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт төсөл хэрэгжүүлэгчийн шантаажнаас болж хэсэгтээ зогсчихоод байгаа билээ. Удахгүй УИХ-аар нэгэн тогтоолын төслийг хэлэлцэнэ. Энэ бол  Оюутолгойгоос огтхон ч  дутахгүй “саалийн үнээ” гэгдэж  буй Цагаан суврагын зэсийн ордын 34 хувийг төр  350.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж  эзэмших тухай юм.

Тиймээс энэхүү ордын талаарх албан мэдээллүүдийг  цэгцлэн уншигчиддаа хүргэж байна. Цагаан Суваргын зэсийн орд нь Дорноговь аймгийн нутагт, Сайншанд хотын төмөр замын станцаас баруун урагш 220 километрт Мандах сумын төвөөс урагш 75 километр газарт дэд бүтэц хөгжөөгүй говь, хээрийн бүсэд оршдог. Тухайн ордод 1965-1967 онуудад эрэл үнэлгээний ажил, 1974-1977 онуудад урьдчилсан хайгуул, 1980-1982 онуудад нарийвчилсан хайгуулын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж, 1984 онд  анх  удаа нөөцийг  нь  улсад бүртгүүлж байжээ.

Бүр илүү дэлгэрүүлвэл Зэсийн энэ орд нийт хүдэржилтийн долоон бүсэд хуваагддаг ба үйлдвэрлэлийн сонирхол татсан хэсэг нь Сэрвэн Сухайт гэнэ. Энэ хэсэгт 44.4 мянган тонн зэс агуулсан 10.6 сая тонн исэлдсэн хүдэр, 1.2 сая тонн зэс бүхий 240 сая  тонн сульфидын хүдрийн нөөцтэй аж. Түүнчлэн Цагаан Суваргын ордын нөөц нь гүндээ болон бусад хүдэржилтийн бүсүүддээ нэмэгдэх магадлалтай  гэнэ.

Эрдэнэт , Оюутолгойн дараа  орно хэмээж буй Цагаан суваргын ордын нийт хөрөнгө оруулалт  34  хувь болох 350.6 сая ам.долларын санхүүжилтийг  энэ оны  хоёрдугаар улиралд  багтаан Засгийн газрын  бонд гарган шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Цагаан Суваргын зэсийн ордын 17420 га талбайн хайгуулын лицензийг 1995 оноос Австралийн “Молопо” компани эзэмшиж байгаад “Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн дагуу 1997 онд хайгуулын лицензээ шинэчлэн бүртгэлийн 74 дугаарт бүртгүүлсэн байна. “Молопо” компани нь 1998 оны зургадугаар сарын 3-нд Австрали улсын “Меторд” ХХК-д уг талбайг шилжүүлсэн байдаг ажээ.

Энэ лиценз нь Засгийн газрын гэрээг үндэслэн “Молопо” компанид олгогдсон гэнэ. Меторд гэрээгээр хүлээсэн үүргээ залгамжлан биелүүлээгүй гэж тухайн  үеийн Үйлдвэр худалдааны яамны гаргасан дүгнэлтийг үндэслэн Геологи,  уул уурхайн кадастрын  албаны даргын 1999 оны  арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 280 дугаар шийдвэрээр цуцалсан аж. Үүнээс найм хоногийн дараа “Монголын Алт /МАК/”  компани 19736 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын Х-1978 тоот лиценз авсан түүх байна.

Гэвч уг ордын лиценз эзэмшигч байсан “Молопо” компани нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар уг ордын эзэмшлийн асуудал маргаантай болж улмаар уг орд дээр хайгуулын болон судалгааны ажил хийх бололцоо өнгөрсөн хугацаанд хязгаарлагдмал байсан аж. Нийслэлийн шүүх асуудлыг хэлэлцээд “Монголын Алт” (МАК) ХХК-д албан ёсны шийдвэр эцэслэн гарсан ажээ.

Улмаар 2005 оны  хавар  “Хөх тэнгэр тур” компани тус ордод харъяалах газарт 7287 га,132 талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 9626Х тоот лиценз авсан байна. Мөн тус компани 132 га талбай бүхий ашигт малтмал ашиглах 9630А тоот лиценз ГУУКА-наас авч энэ лицензээ  МАК компанид шилжүүлсэн байна. Одоогоор Цагаан Суваргын ордод “Хөхтэнгэр тур” 9626Х тоот хайгуулын, “Монголын алт” 9630А тоот ашиглалтын, мөн “Хөхтэнгэр тур”-ийн 9264Х тоот хайгуулын лицензүүд хүчин төгөлдөр байна.

Цагаан суваргын ордын 34 хувийг авах УИХ-ын тогтоолын төслийн З.Энхболдод өргөн барьсан Уул  уурхайн сайд  Д.Ганхуягийн танилцуулснаар “МАК” компанийн Цагаан суваргын орд газарт хэрэгжүүлж буй  тус төслийн нийт хөрөнгө оруулалт нь 1031.2 сая ам.доллар болжээ. Үүний 34 хувь болох 350.6 сая ам.долларын хөрөнгийг оруулснаар, төр 34 хувийн хувьцааг эзэмших  эрхтэй  болох  аж.

Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дугаар зүйлд “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэл хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж заасан  байдаг юм.

Цагаан суваргын орд газарт төсөл хэрэгжүүлж буй “МАК” компанийн уурхайн төслийн  талбайн инженер Х.Жолдоон “Цагаан суварга гэдэг Эрдэнэттэй эн зэргэцэх, Оюутолгойн дараа орох том үйлдвэр. Ирэх онд ашиглалтад орж эхлэхдээ жилд 14.6 сая тонн хүдэр бодовсруулж, зэс молибдень олборлох юм. Одоогоор энэ нутагт молибдень, зэс, алтны нөөц багагүй байгаа нь тогтоогдоод байна.

Энд 1200-1400 хүн ажиллана.Цагаан суварга Монголын түүхэнд анх удаагаа гадны хөрөнгө оруулалтгүйгээр бие даан байгуулсан түүхэнд нэрээ үлдээх компани болно.Техник технологийн хувьд ч сүүлийн үеийн дэвшилтэт техникийг сонгож байгаа.Цагт 1200 тонн хүдэр бутлах хүчин чадалтай бүрэн автоматжсан шалгарсан техник манайд нэвтрээд байна.Азид манайхаас өөр ийм улсад байхгүй. Цагаан суварга сүндэрлэхэд бэлэн болсон. Бидний Засгийн газраас жаахан дэмжээд өгөөч гэж  хүснэ” хэмээн өнгөрсөн хоёрдугаар сард  нэгэн өдөр тутмын сонинд  ярилцлага өгч байжээ.

Эрдэнэт , Оюутолгойн дараа  орно хэмээж буй Цагаан суваргын ордын нийт хөрөнгө оруулалт  34  хувь болох 350.6 сая ам.долларын санхүүжилтийг  энэ оны  хоёрдугаар улиралд  багтаан Засгийн газрын  бонд гарган шийдвэрлэхээр төлөвлөжээ. Харин төрийн  эзэмшлийн хувьцааг “Эрдэнэс МГЛ” компанид эзэмшүүлж, Цагаан суваргын тусгай зөвшөөрөл  эзэмшигч компанитай хамтарсан үйлдвэр байгуулахаар ярилцаж байна.

Д.СОДОН
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ок 2014-05-28 02:08:07
    Овоо ш дээ гадаадын баахан юмнуудад хамаг үнэ цэнэтэй ордоо сул шахуу өгөөд тэнэгтээд байсан ядаж дотоодын компаниа дэмжинэ гэдэг чинь болж байнаа ажилчид монгол, мөнгө нь монголдоо бусад олон салбараа дэмжээд үлдэнэ гэхээр аятайхан л байна
    103.10.21.48
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2014-05-28 01:34:12
    Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дугаар зүйлд “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэл хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж бо
    202.179.14.33
    Мэдэгдсэн Хариулах
  • ??? 2014-05-28 01:30:24
    ГАЗРЫН ХЭВЛИЙ ДЭХ БАЙГАЛИЙН БАЯЛАГ, АШИГТ МАЛТМАЛ БОЛ ТЄРИЙН 100% ЄМЧ БАЙДАГ. ГЭТЭЛ ЯАХААРАА ЄЄРИЙН ЮМНЫХАА 34%-ИЙГ ЭЗЭМШИНЭ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ? ХУВИЙН КОМПАНИ ӨӨРИЙН ЗАРДЛААР ГАЗАР ДОРХ БАЯЛГИЙГ ГАРГАЖ ИРЬЕ ГЭЭД БАЙГАА, ТӨР "ТЭГЭЭ ТЭГ, ХАРИН ГАРГАЖ ИРСЭН
    202.179.14.33
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2014-05-28 01:29:21
    ГАЗРЫН ХЭВЛИЙ ДЭХ БАЙГАЛИЙН БАЯЛАГ, АШИГТ МАЛТМАЛ БОЛ ТЄРИЙН 100% ЄМЧ БАЙДАГ. ГЭТЭЛ ЯАХААРАА ЄЄРИЙН ЮМНЫХАА 34%-ИЙГ ЭЗЭМШИНЭ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ? ХУВИЙН КОМПАНИ ӨӨРИЙН ЗАРДЛААР ГАЗАР ДОРХ БАЯЛГИЙГ ГАРГАЖ ИРЬЕ ГЭЭД БАЙГАА, ТӨР "ТЭГЭЭ ТЭГ, ХАРИН ГАРГАЖ ИРСЭН
    202.179.14.33
    Мэдэгдсэн Хариулах
  • MAXH 2014-05-28 00:15:23
    MONGOLIIN BUH BAYALGIIG ZALGIGCH MAK MUUDAAD IREHEER NI ZASAG HURUNGU UGCH BAIGAA YUM BIZDEE HEN CH HARSAN OILGOMJTOI LUIVAR
    27.123.214.2
    Мэдэгдсэн Хариулах
  • ц.а 2014-05-27 12:09:07
    Өөрсдийн юмандаа ч эзэн сууж чадахгүй үндсэн хуулиар олгогдсон эрхээ ч эдэлж газар шороо газрын хэвлийдээ ч эзэн сууж чадахгүй гадны хүн мэт гадуурхагдаж харин гадныхан монголын эзэд мэт загнаж эзэрхийлж байгааг давруулаад байгаад харамсаж бас зэвүү хүрэх
    103.26.194.6
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!??? 2014-05-27 06:49:58
    ГАЗРЫН ХЭВЛИЙ ДЭХ БАЙГАЛИЙН БАЯЛАГ, АШИГТ МАЛТМАЛ БОЛ ТЄРИЙН 100% ЄМЧ БАЙДАГ. ГЭТЭЛ ЯАХААРАА ЄЄРИЙН ЮМНЫХАА 34%-ИЙГ ЭЗЭМШИНЭ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ? ХУВИЙН КОМПАНИ ӨӨРИЙН ЗАРДЛААР ГАЗАР ДОРХ БАЯЛГИЙГ ГАРГАЖ ИРЬЕ ГЭЭД БАЙГАА, ТӨР "ТЭГЭЭ ТЭГ, ХАРИН ГАРГАЖ ИРСЭН
    202.179.14.34
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!??? 2014-05-27 06:48:07
    ГАЗРЫН ХЭВЛИЙ ДЭХ БАЙГАЛИЙН БАЯЛАГ, АШИГТ МАЛТМАЛ БОЛ ТЄРИЙН 100% ЄМЧ БАЙДАГ. ГЭТЭЛ ЯАХААРАА ЄЄРИЙН ЮМНЫХАА 34%-ИЙГ ЭЗЭМШИНЭ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ? ХУВИЙН КОМПАНИ ӨӨРИЙН ЗАРДЛААР ГАЗАР ДОРХ БАЯЛГИЙГ ГАРГАЖ ИРЬЕ ГЭЭД БАЙГАА, ТӨР "ТЭГЭЭ ТЭГ, ХАРИН ГАРГАЖ ИРСЭН
    202.179.14.34
    Мэдэгдсэн Хариулах
    • teneg sda 2017-08-10 08:39:26
      ashigt maltmal 100% turiih baidag bol delhiideer ashigt maltmal gargah hun oldohguisht. chini gar utas hyamdhan mashinchin baihgui gesen ug!
      202.131.228.114
      Мэдэгдсэн Хариулах
  • 2 2014-05-27 06:47:43
    Загджав гэдэг нөгөө Хан-Уулын засаг байсан улаан авилгачийн хүү гэж их том хүн байдаг юм байна. Өнөөдөр өөрийнхөө нэр дээр байдаг шавраын ордын хулхи тайланг Уул уурхайн яамны газрын дарга Батхүү Отгочулуу Сайдын зөвлөх Бат Эрдэнэ нарт хэлээд л шууд ногоо
    103.26.194.2
    Мэдэгдсэн Хариулах
  • 1 2014-05-27 06:47:35
    Загджав гэдэг нөгөө Хан-Уулын засаг байсан улаан авилгачийн хүү гэж их том хүн байдаг юм байна. Өнөөдөр өөрийнхөө нэр дээр байдаг шавраын ордын хулхи тайланг Уул уурхайн яамны газрын дарга Батхүү Отгочулуу Сайдын зөвлөх Бат Эрдэнэ нарт хэлээд л шууд ногоо
    103.26.194.2
    Мэдэгдсэн Хариулах
  •  2014-05-27 06:35:10
    Geologyin sonirholtoi togtots buhii baigaliin dursgalt gazar. Yunii chin ord, yunii chin huvi. Naad gazar oron zugeer bailga.
    112.72.13.183
    Мэдэгдсэн Хариулах
  • Mandah 2014-05-27 05:32:52
    MAK sain bna, undesnii hurungu oruulagch kompania uls turch, irged, populistuud ch demjmeer bna. Yadaj buh mungu ni Mongold uldene.
    103.26.194.10
    Мэдэгдсэн Хариулах
  • ижилхэн байя 2014-05-27 04:51:17
    төмрийн ордуудыг төр аваачээ
    202.72.245.194
    Мэдэгдсэн Хариулах