Туул голын шугуйд үхэр төхөөрч, махласан хэрэг гарчээ

Сар шинийн өдрүүдийг ойртох бүр малын болон мах, махан бүтээгдэхүүн хулгайлах явдал ихсээд байна. Хулгайд юмаа алдахгүй сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн газраас удаа дараа сануулан  анхааруулсаар байгаа ч иргэд хохирсон хэвээр, дуудлага өгсөөр байна.

Нийслэлийн Хан-уул дүүргийн цагдаадгийн хэлтэст мэдээлсний дагуу шалгахад өчигдөр Туул голын шугуйд үхэр төхөөрч, махласан хэрэг гарчээ. Мөн цаг тутамд, бууз, баншны хулгайн мэдээлэл ирж байгаа аж. Нэгэн иргэн "450 буузаа алдчихлаа" гэсэн дуудлага өгчээ.  Ийм мэдээллийн мөрөөр цагдаа нар ажиллаж байна гэж ХУД-ийн цагдаадгийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн цагдаа мэдэгдэв.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.