Орхон аймгийн засаг дарга С.Дангаасүрэн тамгаа гардан авлаа

Өнөөдөр Орхон аймгийн засаг дарга С.Дангаасүрэн ажлаа хүлээж авлаа. Аймгийн ИТХ 22-дугаар хуралдаанаар түүнийг засаг даргад дэмжиж Ерөнхий сайдад нэрийг нь уламжлаад байсан юм. Тэгвэл өнөөдөр ерөнхий сайд Ч.Сайханбилэг батламжилж тамга тэмдэг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд Засаг дарга асан Г.Зоригт, Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн бусад дарга албан хаагчид оролцжээ. 

Засаг дарга С.Дангаасүрэн Тамгаа гардаж авсныхаа дараа "Өнгөрсөн 2 жилийн хугацаанд манай аймагт ихээхэн бүтээн байгуулалтын ажил хийгдсэн энэ бүтээн байгуулалтын ажлыг цааш нь үргэлжлүүлэх, төрийн албаны залгамж халааг бэхжүүлэх, гэр хорооллын иргэдийн нийгмийн асуудалд анхаарч иргэдийнхээ төлөө хичээл зүтгэл гаргаж ажиллана" гэсэн юм.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.