USA Eagles баг ХасБанкинд зочиллоо
Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, орчныг бүрдүүлэх, Монгол Улсад биеийн тамир, спортыг хөгжүүлэх, түүн дотроос багийн спортын төрөл болох сагсан бөмбөгийн спортыг дэмжигч ХасБанкны сагсан бөмбөгийн СБЛ Хасын Хүлэгүүд багийн үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ онд тохиож буй билээ.

СБЛ Хасын хүлэгүүд багийн 10 жилийн ойг тохиолдуулан энэ онд ХасБанк болон багийн зүгээс хэд хэдэн томоохон ажлуудыг санаачлан зохион байгуулж байгаагаас Монгол улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэгэн онцлох үйл явдал нь АНУ-ын Коллежийн сагсан бөмбөгийн холбооны /NCAA/ 1-р дивизионд тоглодог шилдгүүдийн нэг болох USA Eagles багийг эх орондоо урьж, нөхөрсөг тоглолт хийж буй явдал юм.

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэн спортыг дэмжигч ХасБанкны Удирдлагууд өнөөдөр 2 багийн тамирчид дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан, халуун дотно яриа өрнүүлсний зэрэгцээ тэдний тоглолтод амжилт хүсч, дурсгалын зүйлс гардууллаа.

ХасБанк нь спортыг дэмжих чиглэлээр маш олон үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлдэг бөгөөд тэдгээрийн заримаас дурьдвал 2006 оноос эхлэн  “Их Талын Дуулиан- 2020” төслийг санаачилж, бага дунд насны хүүхдүүдийн дунд хөлбөмөгийн спортын тэмцээнүүдийг зохион байгуулж ирлээ. Мөн “Хасын Хүлэгүүд” хөлбөмбөг,  хоккейн багуудыг байгуулан, дэмжиж ажилладаг билээ.

СБЛ Хасын Хүлэгүүд баг нь сагсан бөмбөгийн дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд 10 жилийн турш тасралтгүй амжилттай  оролцсоор ирсэн ба энэ онд дахин лигийн аварга болсноор нийт 4 удаа түрүүлж, Үндэсний аврагууд хэмээгдээд байгаа билээ.

USA Eagles баг манай улсад 2 тоглолт хийхээр ирсэн бөгөөд өчигдөр СБЛ Хасын Хүлэгүүд багтай нөхөрсөг тоглолт хийсэн бол өнөөдөр Монгол Улсын шигшээ багтай СТО-нд тоглож буй юм.
Бусдад түгээх
  • gplus