“Сурагчдын лиг”-ийн тэмцээн Буянт-Ухаа ордонд vргэлжилж байна.
Нийслэлийн ЕБС-ийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг” VI удаагийн тэмцээнийг 5 үе шаттайгаар 3 насны ангилалаар зохион байгуулагдаж  байна. Энэ удаагийн тэмцээн нь өмнөх жилүүдийнхээс олон зүйлээрээ онцлог болж байгаа аж.

Нийслэлийн шигшээ тэмцээнд шалгарсан ТОП-16 багуудын оноолт буюу сугалааг урьд нь техникийн зөвлөгөөн дээр хийдэг байсан бол энэ жил анх удаагаа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын “Хангарид” ордонд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг оролцуулан олон улсын жишгээр нээлттэй, ил тод байдлаар хүндэтгэлтэйгээр зохион байгуулсан.

2014-2015 оны хичээлийн жилийн тэмцээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг нийт 119 төрийн ЕБС-иудаас 110 сургууль оролцсоноос гадна нийт 94 хувийн хэвшлийн сургуулиудаас 11 сургууль тусгай бүс болон оролцож байгаа юм.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.