Д.Ганхуяг хэдий болтол “гурван давхар дээл”-тэй явах вэ
Үйлдвэр, хөдөө аж ахуйн дараагийн сайд томилтол Уул уурхайн сайд Д.Ганхуяг хоёр яамны сайдын албыг хавсран гүйцэтгэхээр болсон.  Засгийн газраас сайдад нэр дэвшүүлэх дараагийн хүнээ УИХ-д оруулж хэлэлцүүлэн, шинэ сайд тодортол ийнхүү Д.Ганхуяг сайд хоёр яам хариуцан ажиллахаар болсон юм.

Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн Х.Баттулга сайдаасаа татзалзах хүсэлтийг энэ сарын дундуур УИХ ёсоор болгосон.  Тэрбээр "давхар дээл"-ийг тайлах хуулийн төслөөс үүдэн ийнхүү дан дээлтэй байхыг хүссэн гэсэн юм. Харин орыг залгах эрхэм өнөөдрийг хүртэл тодроогүй байна. Харин ч түүнийг түр орлож байгаа Д.Ганхуяг сайд “гурван давхар дээл” өмсөхөөр болчихов.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн болон Уул уурхайн яам гэсэн хоёр ачаалал ихтэй салбарыг Д.Ганхуяг хавсран гүйцэтгэж буй. Харин Д.Ганхуяг сайд хэдий болтол хоёр яамыг хариуцах нь АН-ын Гүйцэтгэх зөвлөл хэзээ хуралдахаас шалтгаална. Өөрөө хэлбэл АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж дараагийн ҮХАА-н сайдыг Ерөнхий сайдад санал болгох юм. Гэвч өнөөдрийн байдлаа Гүйцэтгэх зөвлөл хуралдах талаарх тов мэдээ ч гараагүй байгаа
Олон нийтийн зүгээс сайдын суудалд суух хүн “давхар дээл”-гүй,  салбарын  ажлаа сайн мэддэг, ажилдаа хариуцлагатай хүн байх ёстой гэдэг  байр суурьтай байгаа. Харин АН  хэнийг сайдад томилохоо нэр дэвшүүлнэ. Хэнийг  томилох эрх нь  УИХ-д бий. Нийгэмд хүлээлт үүсгээд байгаа сайдын томилгоог Ерөнхий сайд яаравчлах бололтой.

Одоогийн байдлаар, ҮХАА-н сайдын албан тушаалын төлөөх марафонд УИХ-ын гишүүдээс Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханы нэр дуулдаж байгаа. Тэрбээр АН дахь “Шонхор” фракцийн төлөөлөл бөгөөд байгаль орчин, экологи, мөн хөдөө аж ахуйн чиглэлээр дорвитой дуугардаг нөхдийн нэг юм.

Мөн гишүүн бус гадны гэгдэх эрхмүүдийн тоонд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнгийн нэр дуулдаж эхэлсэн. Гэвч түүнийг нэрээ татаж авсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.  Мөн ҮХАА-н сайдаар томилогдох хүний нэгд “Түмэн шувуут”-ын Л.Эрхэмбаяр орсон. Ийнхүү таамгууд хөвөрсөн өдрүүд хэр удаан үргэлжлэхийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл шийднэ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-05-27 23:59:24
    Bayarsaikhan bid 2 chadahgui ee, hun amitny durguig hurgej shanaa avsaar bgaad taarna
    122.201.25.238
    Мэдэгдсэн Хариулах