Чөлөөт бөхийн УАШТ-ний дүн хоёр дахь өдрийн байдлаар
 
2015 оны чөлөөт бөхийн залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-нд эхэлсэн. Тус тэмцээний  хоёр дахь өдөр эрэгтэй 55, 74, 96 кг, эмэгтэй 48, 59, 72 кг-ын жингүүдийн барилдаан боллоо.
Эхний хоёр өдрийн байдлаар “Алдар” спорт хороо, Дархан-Уул аймгийн “Хасу-Мегастарс” клуб, Орхон аймгийн “Хангарьд” клуб тус бүр 2, Налайх дүүрэг, Сонгино-Хайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургууль, ҮБТДС, Орон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургууль, Монголын үндэсний их сургуулийн бөхчүүд тус бүр 1 алтан медаль хүртээд байна

Хоёр дахь өдрийн барилдаанд өсвөр наснаасаа УАШТ, дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээн оролцож үе тэнгийн бусад бөхчүүдээсээ илүү тэмцээний “туршлага”-тай болсон залуучууд өндөр амжилт гаргалаа. Тухайлбал Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт П.Номин-Эрдэнэ 4 дэх, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Г.Отгонжаргал 3 дахь, өсвөрийн ДАШТ-ний хүрэл, азийн өсвөрийн аварга З.Занабазар, Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Г.Төрмөнх, Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Э.Гантуяа нар хошой аварга  болцгоолоо.

Эмэгтэй 48 кг-ын жингийн шувтаргын барилдаан сонирхолтой болж Г.Отгонжаргал 3:6 онооны харьцаагаар хожигдож явсан ч барилдаан дуусахад 18 секунд дутуу байхад Ц.Намуунцэцэгийг цэвэр ялсан бол эрэгтэй 74 кг-ын жинд Б.Бямбадорж, З.Сумьяабазар хоёрын барилдаан хурц өрсөлдөөнтэй болж Б.Бямбадорж нэг онооны илүүгээр дийлсэн.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-02-13 06:55:11
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.69
    Мэдэгдсэн Хариулах