ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Монголд айлчилна
УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин энэ сарын 15-16-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга ноён С.Е.Нарышкинд бараалхана.

Тэрбээр айлчлалын үеэр УИХ-ын чуулганы танхимтай танилцаж, Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөн, Г.К.Жуковын музейд зочлохын зэрэгцээ “Монгол-Оросын харилцааны түүх, уран зохиол”-ын сэдвээр ГХЯ-нд болох дугуй ширээний уулзалтад оролцох аж. Мөн Халх голын дайнд оролцсон дайчдын үнэмлэхийг БХЯ-нд хүлээлгэн өгөх юм.

Г.Уянга
oloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zee 2015-02-14 03:43:41
    Оросууд Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлэхболон Нигэм ,ЭЗ-н хөгжил цэцэглэлтэд том дэмжлэг үзүүлсэн . Манай ард түмэн энэ ч утгаараа Ах нар гэж үнэлэж дуудда...
    43.242.243.112
    Мэдэгдсэн Хариулах