Тэд юу гэж амлаж гарч ирсэн бэ
УИХ-ын гишүүд сонгуулийн үеэр хачин сайхан амлалт өгсөөр гарч ирдэг. Харин гарч ирсэн хойноо энэ бүхнийгээ хоромхон зуур мартчихна. Ойрын өдрүүдэд эрх баригч хүчин болох АН-ынхан сонгуулийн үеэр “Олуулаа” болох уриатай гоё үгтэй амлалтуудаа хэлж байгаа бичлэг цахим ертөнцөөр түгж байна. Эхлээд харахад шууд л инээд хүрлээ. Гар гараасаа барьж сайхан инээдээр чимэг хийсэн гишүүд, төлөөлөгчид “Хүн шиг амьдарч улс шиг амьдрахын төлөө бид хамтдаа бүтээнэ”, “Бид өрхийн тэргүүндээ тусалсан төрийн түшээд байх болно”, “хөгшчүүлдээ зүгээр нэг амьдраагүй юм байна гэсэн итгэлийг төрүүлнэ” гээд л уран гоё үгүүдийг урсгаж байх юм.

Мөн үр хүүхдийнхээ төлөө санаагаа зовоож сэтгэлээ чилээж буй ээжүүдийн ачааг нимгэлнэ гэх юм. Харин ч эсрэгээрээ ээжүүдийн маань сэтгэл улам л ихээр чилж байна. Зарим айлд хоногийн хоолгүйгээс үүдээд нялх балчир хүүхэд хар усаар голоо зогоож байх юм. Эдийн засгийн хямралтай үед үр хүүхэд минь цаашдаа яана даа гэж сэтгэлээ улам ч ихээр чилээж байгаа гэхэд хилсдэхгүй. Цааш сонсоод байвал олон сайхан үг, өгүүлбэр урсана. Үр хүүхдийг чинь мэргэжил эзэмшүүлж, ажилд заавал авна.

Дунд охиныг чинь дээд боловсролтой болоход тань тусална гэсэн байх юм. Гэтэл өнөөдөр Монгол улс ажилгүй залуучуудынхаа тоогоор дэлхийд дээгүүрт орж байна. Үндэсний статистикийн хорооны 2013 оны судалгаагаар манай улсын нийт хүн амын 38 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд нийт ажиллагсдын 41 хувийг эзэлж байна. Хөдөлмөр эрхэлж буй залуучуудын 60 орчим хувь нь хөдөө орон нутагт амьдардаг. Өнөөдөр залуучуудын ажилгүйдлийн түвшин улсын дунджаас хоёр дахин их байна. Залуучууд сургуулиа төгсөөд ажиллаж хөдөлмөрлөх болоход олон саад бэрхшээлтэй тулгардаг нь удаан хугацааны ажилгүйдэлд өртөх эрсдэлийг бий болгодог.

Зарим судалгаагаар ажилгүй залуусын талаас илүү хувь  нь нэгээс дээш жилийн хугацаагаар, 1/3 хувь нь гурваас дээш жилээр ажилгүй байдгийг холбогдох судалгааны дүн харуулдаг.  Үнэндээ залуучуудын удаан хугацааны ажилгүйдэл нь нийгэм эдийн засгийн олон сөрөг үр дагавартай.  Хөдөөгийн залуучуудын боловсролын түвшин доогуур, цалин бага, дийлэнх нь нийгмийн хамгааллын баталгаагүй албан бус хэвшилд ажиллаж байгаа нь ажил эрхлэлтийн чанар муу байгааг илэрхийлж байгаа бөгөөд энэ нь тэдгээрийг ядуурлаас гаргах, ажил мэргэжлээрээ өсөн дэвжих боломжийг хязгаарладаг.

Дээд боловсрол эзэмшихэд хүртэл хүндрэл их байна. Их дээд сургуулийн төлбөр өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь эцэг эхчүүдэд тун ч хүндрэлтэй байна.

Тэдний амлаж байсан амлалтуудаас цааш үргэлжлүүлбэл балчир багачуудаа чанартай сургууль, найдвартай цэцэрлэгт сурч хүмүүжүүлэх бололцоогоор хангана. Энэ амлалт бол бүр  худлаа болж байна. Үр хүүхдүүд чанартай байтугай чанар муутай цэцэрлэгт ч хамрагдаж чадахгүй байна. Монголд 2-5 насны арван хүүхэд тутмын гурав нь гэртээ цоожлогдон үлдэж байна.

Энэ нь бяцхан хүүхдийг санаатайгаар ихээхэн эрсдэлд үлдээж байна гэсэн үг. Эрсдэл гэдгийн цаана өлсөх, өвчлөх, унаж бэртэх, осол гэмтэл, гал, усны аюул гээд олон муу зүйл бий.
2014-2015 оны хичээлийн жилд цэцэрлэгийн насны 256 мянган хүүхэд байгаагаас 202 мянга нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байгаа юм. Үүнээс 156 мянга нь төрийн өмчийн цэцэрлэгт, 20.0 мянга нь хувийн өмчийн цэцэрлэгт, 25.8 мянган хүүхэд нь хувилбарт сургалтад хамрагдаж байгаа. Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад найман мянга орчим хүүхдээр нэмэгдсэн байна. Нөгөө хүүхэд бүрийг маань цэцэрлэгт хамруулах хөтөлбөр салхинд хийсэн одсон.

Мөн иргэд маань хүний нутагт ажиллах гэж бус алтан дэлхийг үзэх гэж, мөнгө олох гэж биш мөнгө үрэх гэж явдаг цагийг бид наашлуулна гэжээ. Юун мөнгө үрэх гэж вэ гэж асуумаар санагдана. Харин ч сонгуульд нэрээ дэвшүүлсэн гишүүд  өөрсдийнхөө ирээдүйг байсан юм шиг. Өнөөдөр манай улс эдийн засаг уналтад орж, иргэд алтан дэлхийгээр хэрэн хэсүүчилж мөнгөө үрэх гэж бус харин эсрэгээрээ өдөр хоногоо өнгөрөөх хоол ундандаа ч мөнгө хүрэхгүй байна. Ам.долларын ханш зогсолтгүй өсөж байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд нэг ам.долларыг 1963-1965 төгрөгөөр зарж байгаа бол “Найман шарга” захад 1960-1961 төгрөгтэй тэнцэж байлаа.

Харин Монголбанкнаас зарласан ханшаас харахад ам.доллар 1957 төгрөг 58 мөнгө байсан юм. Тэднийг алтан сайхан амлалтаа өгч байхад ам.долларын ханш 1500 төгрөг байсан бол 1700, 1900 болоод одоо 2000 төгрөгт хүрчээ. Энэ бүхнээс харахад эрх баригчдын амлаад байсан амлалтууд хааччихав аа. Ард түмэндээ алтан загасны үлгэр ярьж өгч байсан бололтой.

Удахгүй ганцхан жилийн дараа 2016 оны сонгууль болно. Бас л юу гэж амлах бол оо. Иргэд хэлсэн амлалтуудад чинь итгэхээ болилоо.






Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-02-15 08:30:58
    16 оны сонгуульд аль нэг намыг дэмжээд хэрэггүй. Хүнийг нь гайгүй гэснээ дэмжих хэрэгтэй. Одоогийн 76-д хоёр, гурван нөхрийг дэмжиж болох юм. Бусдыг нь хаалт......
    112.72.13.181
    Мэдэгдсэн Хариулах
  • MONGOL 2015-02-14 12:10:28
    ENE GARUUD YG ODOO INGEED ARD TUMNII DUND OROOD ZOGSOH ZURHTEI HUN BAIHGUI DEE.....ZA BAIDGIIMAA GEHED TASDAAD HAYNA DAA....
    103.23.51.1
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2015-02-14 06:28:45
    ИРЭХ СОНГУУЛИАС ЭХЛЭЭД ЯМАРЧ АМЛАЛТАНД ИТГЭЖ БОЛОХГҮЙ.ЕРӨӨСӨӨ МАНАН-Д БАЙСАН БОЛ ХЭНИЙГ Ч,МӨН ЭНЭ ИХ ХУРЛААС ГАНЦ ХОЁРХОН ХҮНЭЭС БУСДЫ НЬ СОНГОХЫГ ЭРС ТАТГАЛЗ
    180.149.78.20
    Мэдэгдсэн Хариулах
  • NOVSHNUUDAD 2015-02-13 18:58:39
    TA NAR MUUSAIN HULHI PIZDAANUUD DAHIAD SPONGOGDOHIIG CHIN HARNAA MUU NOHOIN JOGORHOINUUD
    77.119.128.46
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2015-02-13 18:33:47
    МАХН МҮАН ын ЭВСЭЛ 5хувьсгал амалсан.5хуруугаач хөдөлгөсөнгүй дээ.Ямар нүүрээрээ ард түмэнтэй уулзах болоо ИЧИГ ИЧИГ....
    79.197.183.14
    Мэдэгдсэн Хариулах
  • NOVSHNUUD HELEH CH UG ALGA 2015-02-13 18:12:34
    ?
    86.187.153.198
    Мэдэгдсэн Хариулах
  • бөө 2015-02-13 15:52:29
    Одоо байгаа гишүүдээс нэгийг нь ч дахин сонгохгүй. Баячууд, бизнесмэнүүд өвөл болонгуут халуун орон уруу нисдэг хүмүүсийг бас сонгож болохгүй.
    202.179.15.151
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-02-13 13:02:37
    ядарч байгаа ард түмний өмнөөс дампуурч байгаа кампаниудын өмнөөс монгол төрийг самарч байгаа 76 хулгайч нарт ялын дээд хэмжээг монгол хүн болгон сэтгэлдээ өгчэ...
    122.201.31.78
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-02-13 10:41:28
    ЛУЙВАРЧИД ......... ХЭЛЭХ Ч ҮГ ОЛДОХГҮЙ НЬ...
    202.179.20.77
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-02-13 08:32:06
    Buh yumaa harluulaad,dandaa muu amlah yum.jaahan ch gsn gegeetei yum blgui yahav dee.
    103.26.195.119
    Мэдэгдсэн Хариулах
  • damba ragjaa 2015-02-13 07:47:14
    ard tumen min bosvol taarna
    103.229.123.98
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2015-02-13 07:03:32
    Ийм цаг үеийг бий болгож дээ тэд, ийм байхад өрхийн орлого 927,2 мянга болсон гээд байгаа нь ямар вэ.
    112.72.13.18
    Мэдэгдсэн Хариулах
  • ! 2015-02-13 02:46:18
    Хаа газрын улс төрчид ийм л байдаг, гагцхүү тухайн улсын ард түмнийх нь ухамсар, соёлын мэдрэмжээр л ялгаатай. Монголчууд олонх нь харанхуй байна даа!!!
    202.179.15.249
    Мэдэгдсэн Хариулах