“ITB Berlin 2015” үзэсгэлэнд манай улс оролцоно
Сар хүрэхгүй хугацааны дараа Герман улсын Берлин хотноо болох олон улсын аялал жуулчлалын “ITB Berlin 2015” үзэсгэлэнд Монгол Улс албан ёсны түнш орноор оролцох гэж байна. Өмнө нь хангалттай хөрөнгө зарцуулдаггүй, анхаардаггүй байсан гэгдэх манай улсын аялал жуулчлалын салбарын орлого сүүлийн жилүүдэд буурсан үзүүлэлттэй гарсан ч улсаа дэлхийд таниулан, жуулчдад сурталчилснаар жуулчдын тоо ирэх 2-3 жилд нэг саяд хүрнэ гэсэн зорилт тавьж байгаа аж. Хамрах хүрээ, оролцогчдын тоогоор аялал жуулчлалын салбартаа дэлхийн хамгийн томд тооцогддог уг арга хэмжээнд оролцох бэлтгэл ажлын гүйцэтгэл 80 орчим хувьтай байна.

Энэ үеэр Монгол Улс үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа, олон улсын 3600 VIP зочдод зориулсан хурал, гала концерт болон соёл ёс заншлыг харуулсан хүлээн авалт, нийт гурван удаагийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн аялал жуулчлалын мэргэжлийн хурал чуулган, дугуй ширээний ярилцлага зэрэг есөн удаагийн илтгэл, “Монголыг хэн сайн мэдэх вэ” радиогийн шагналт тааврын уралдаан болон бусад хэд хэдэн хүлээн авалт, уулзалт, соёлын арга хэмжээнүүд зэрэг 41 ажлыг зохион байгуулахаар зэхсэн байна.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.