Өвөг дээдсийн алтан шарилыг ухаж алтыг нь авахаар улайрч байна
Сүүлийн үед уул уурхайн компаниуд хэтэрхий дураараа авирлаж байна. Монгол орны хаа сайгүй л ухсан, сэндийчсэн газар үлдэж байна. Тиймээс байгаль дэлхий газар шороогоо хамгаалсан эх оронч үзэлтэй иргэд эсэргүүцлээ илэрхийлж тэмцэл хийсээр байгаа билээ. Гэвч тэдний үгийг үл тоомсорлож байгаа. Үүнээс улбаалаад байгалийн унаган өнгө төрх алдагдаж, тэрбайтугай  түүх соёлын үнэт өв үрэгдэхэд хүрч байгаа юм. Яг ийм байдал Төв аймгийн Цээл суманд тохиолдож байна.

Тодруулбал Төв аймгийн Цээл сумын нутагт Хятадын хөрөнгө оруулалттай “Ёос” компани 2008 оны нэгдүгээр сарын 31-нд 8192 метр квадрат газарт хайгуулын лиценз  авсныг нь тухайн үед орон нутгийн удирдлагууд хүлээн зөвшөөрөөгүй байв. Учир нь тус компанийн лицензтэй энэхүү  газарт “Лүнгийн энгэр” хэмээх тус сумынхны өвөг дээдсээ нутаглуулдаг оршуулгын газар болон Хүннүгийн үеийн хадны сүг бичигтэй түүхийн дурсгалт “Ихэр номгон” хэмээх уул багтсан байдаг. Мөн түүнээс холгүй орших эмчилгээний шавартай  Хужиртын нуур багтаж байгаа аж. Уг нь энэ нуурын эмчилгээнд орохоор энд тэндээс олон хүн цугладаг. Тиймээс ч сумын захиргаанаас өнгөрсөн онд 35 сая төгрөгөөр гурван байшин барьж, эмчилгээ сувилгаа хийлгэхээр ирсэн холын зочдоо байрлуулахаар болсон юм.  

Харин Лүнгийн энгэрт Цээл сумынхан 1924 оноос хойш өвөг  дээдсээ нутаглуулж байгаа учраас энэ хавийн газрыг хөндүүлэхээс хамгийн ихээр эсэргүүцэж байгаа юм. Түүнчлэн зөвхөн Цээл сумынханд ч гэлтгүй Монгол улсын түүх соёлын өв болох “Ихэр Номгон” уулан дээр 1921 оны хувьсгалаас өмнөх үед хамаарах бурхан багшийн хөрөг, маанийн зургаан үсэг, газар усны маань, хийморийн хөрөг зэрэг үнэлж баршгүй соёлын өвүүд багтаж буй. Тиймээс ч нутгийн иргэд “манай нутаг нэлээд догшин сахиустай гэгддэг. Бурхан болоочоо хүртэл тайван нойрсуулахгүй ухаад унавал нутаг усны минь сахиус хилэгнэж ухсан хүмүүст ч ухуулсан хүмүүст ч муу юм болох вий дээ” хэмээцгээж байгаа юм.




Харин энэ бүхнийг “Ёос” компанийнхан үл тоомсорлож алтыг ухахаар шунахайрч байна. 2008 онд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, Уул уурхайн кадастрын газрын дарга  Т.Бат-Оргил, Төв аймгийн засаг дарга Ц.Энхбатад 2008 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр 7-541 тоот бүхий албан тоотыг хүргүүлэн, Төв аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт орших Үнэгтэй Лүн уул нэртэй газарт нийт 8192 га талбайд “Ёос” компанид хайгуулын лиценз олгох эсэхийг дэмжих үгүйг асуусан байдаг. Тэгээд 30 хоногийн дотор хариу өгөөгүй тохиолдолд зөвшөөрсөн гэж үзэхийг мэдэгдсэн албан тоот явуулсан байдаг. Гэтэл энэ албан тоотыг авсан аймгийн Засаг дарга Ц.Энхбат ердөө долоон хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 31-ний өдөр хариу өгч, Үнэгтэй Лүн гэх газарт тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Гэвч орон нутгийн удирдлагын хариуг ч үл ойшоон “Ёос” компанийнхан аймгийн захиргааны хэргийн шүүхэд 2014 оны 11-р сард “Бидний үйл ажиллагааг зөвшөөрөх ёстой” хэмээн гомдол гаргасан байна. Энэ дагуу энэ сарын 07-ны өдөр шүүх хурал болж, Л.Сарангэрэлээр ахлуулсан шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг “Ёос” компанийн талд гаргасан  байна. Энэ нь шүүгчид эцэг дээдсийн алтан шарилыг ухаад, олон хүнд ач ивээлээ өгдөг эмчилгээний шаварт нуурыг үгүй хийж, эртний дурсгалт соёлын өвийг устгаж болно гэсэн утгатай шүүхийн шийдвэр гаргасан гэж хэлж болохоор.

Тэр байтугай “Ёос” компани 2008 онд хайгуулын лицензийн тусгай зөвшөөрөл аваад 2011 онд хугацаа нь дууссан байжээ. Түүнчлэн зөвшөөрөл авсан энэ гурван жилийн хугацаандаа ямар ч үйл ажиллагаа явуулаагүй аж. Улмаар түүнээс хойш хугацааг нь сунгасан гэж байгаа ч сумын удирдлагуудад тусгай зөвшөөрлөө харуулахгүй байгаа аж. Тиймээс тус сумынхан ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт энэхүү лицензийн зөвшөөрөл хүчин төгөлдөр эсэхийг шалгаж өгөхийг хүсэж хандсан байна. Тус газраас ч уг компанийн тусгай зөвшөөрлийг шалгаж үзээд, “Ёос” компанийн захирал Б.Атарбаатар  хуурамч материал бүрдүүлж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан баримтууд тогтоогдсон учир шаардлагатай тохиолдолд шүүхийн байгууллагад хуулбарлан өгч болно” гэх хариу мэдэгдэл ирүүлжээ.

Иймэрхүү хуурамч материал бүрдүүлсэн гадны компанид нутаг усаа ухуулж сэндийчүүлэхээр шүүхийн шийдвэр гарсанд нутгийн иргэд харуусаж байна. Тиймээс  энэ хууль бус үйлдэлтэй эвлэрэхгүй, цаашид  тэмцлийн хэлбэрт шилжинэ гэдгээ ч хэлж буй бөгөөд давж заалдах шатны шүүхэд хандахаар шийджээ.





Зөвхөн энэ гэлтгүй Төв аймгийн Цээл сум аймгийн тариалангийн 1/4-ийг тариалдаг, хадлангийн 1/3-ийг хаддаг, эрт үеэс л нарийн өвсөөрөө алдартай говийн бүсийн 3-5 аймгийн хэмжээний хадланг дангаараа бэлтгэдэг тариалангийн томоохон сум. Тиймээс газар тариалангийн бүс нутгаа сэндийчэж, гадны компанид дарлуулмааргүй байгаагаа хүн бүр хэлж байна. Үнэхээр ч алт идэхгүйгээс хойш гурилаа хийх тариагаа тарих нь илүү хүний амьдралд, улс орны маань хөгжилд маань хэрэгтэй байх. Дэлхий нийтээр хүнсний хомсдолын талаар ярьж байгаа энэ үед тариан талбайгаа ухуулчхаад гаднаас гурил импортлох болж байна уу. 
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-02-13 04:02:25
    маш зөв луйварчидыг бүү давраа
    202.21.124.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Ноён уулынхаа төлөө саналаа өгнө үү 2015-02-12 23:27:41
    Гадаад болон улс эх орондоо амьдарч байгаа бүхий л монголчуудаа!!!! канадын сентерра гоулд компани нь монголын засгийн газрыг илэрхий лоббидож гацууртын алтны ...
    86.180.6.23
    Мэдэгдсэн Хариулах
  • dorj 2015-02-12 21:49:33
    iim ilerhii luivriig taslan zogsooh erh ni mongold bii shuu dee. Ter kompaniig huun gargah heregtei. Aimgiin bolon oron nutgiin udirdlaguud ni zuvshuuruugui bai...
    220.238.35.253
    Мэдэгдсэн Хариулах
  • shsh 2015-02-12 21:17:23
    Ene Sarangerel shuugchiig ogtsorch khariutslaga tootsoj chadakhgui l baigaa yum daa. mongoliin shuukhed ajilsan khun gekhed neleed sain khudulmurludug biznesmee...
    202.55.191.130
    Мэдэгдсэн Хариулах
  • KARMA 2015-02-12 14:10:48
    Eh orniiho gazar nutgiig hudaldsan darga tushmeluud hojim nugeliin nud ni 9 ueer ur huuhduudeere ami amidralaar tuluulne gedgee uhaaraasai
    122.201.24.161
    Мэдэгдсэн Хариулах
  • ochkoo 2015-02-12 12:04:00
    yyl ni bol boloxguil yum bga yum da
    180.149.78.26
    Мэдэгдсэн Хариулах
  • Fucj 2015-02-12 11:59:07
    Yamar uchirtai lalaruud zovshooril ogdog bnaa olj barih umdan
    76.218.69.21
    Мэдэгдсэн Хариулах
  • gobid 2015-02-12 10:38:53
    yag odoo iim zambaraagui ued bidend 100 shirheg ch oyu tolgoi baigaad heregguiee ard tumend mongoliin hugjild nemergui baigalaa yargaluulaad bayartsogt gadaad 2...
    150.129.142.171
    Мэдэгдсэн Хариулах
  • 111 2015-02-12 09:18:23
    ТҮҮХИЙН ДУРСГАЛТ УУЛЫН ЭНГЭРТ АЙЛЫН ӨВӨЛЖӨӨ БАЙГАА, ЗАЛГААД ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙНУУД БАЙГАА АЛЬ АЛЬ НЬ Л УРТ НЭРТЭЙ ХУУЛИАР ХОРИГЛОГДСОН ГАЗРУУД БИЗ ДЭЭ
    202.179.11.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Хаашаа юм бэ? 2015-02-12 08:10:44
    Түүхийн дурсгалыг сүйтгэхгүйгээр ашигт малтмал олборлож болно шүү дээ. Заавал нэгийг нөгөөгөөр үгүйсгэж байх ямар шаардлагатай юм бэ? Зааг гэж байгаа шүү дээ!
    103.229.123.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Нб 2015-02-12 05:40:24
    Цээл суманд монголын үр тарианы 10 орчим хувийг тариалдаг. Хажууханд нь монголыг тэр чигээр нь төмсөөр хангадаг Жаргалантын САА бий.
    202.5.196.86
    Мэдэгдсэн Хариулах
    • Нб 2015-02-12 05:41:45
      Тэнд алт угаавал монголчууд бүгдээрээ хордоно шүү. Хонгороос хамаагүй том асуудал босно.
      202.5.196.86
      Мэдэгдсэн Хариулах
  • end hereldj suuhaar eniig hiigeed uz 2015-02-12 05:10:19
    Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://TheWeeklyJob.com/?id=338713 линкээр ороод бүртгүүлэхэд автоматаар...
    165.132.34.70
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-02-12 04:59:08
    энэ одоо газрыг шинээр сэндийчүүлэхээ болиочээ төр засгийнхаан, оюутолгой, тавантолгойгоо, одоо ашиглаж байгаа бусад уурхайнуудаа л ашигтай сайн менежменттэй...
    202.5.196.170
    Мэдэгдсэн Хариулах
  • stars 2015-02-12 03:47:01
    Ter shuugh. Shalgah heregtei avilgal avsan bolood hyataduudad doligonoj bgaa
    202.70.46.199
    Мэдэгдсэн Хариулах
  • buu gorid  2015-02-12 03:12:24
    ter alt ugaasaa chiniih bish sh dee
    202.70.42.78
    Мэдэгдсэн Хариулах