"Нууцаар нэмсэн" цахилгааны үнийг хэн зохицуулах вэ
Эрчим хүчний үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдээд байгаа. Гэвч яг хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ гэдэг нь өнөөдөр ч тодорхойгүй байна. Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр /01.19/ Улаанбаатар Дулааны сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн дарга Р.Хайдав “Дулааны  үнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос нэмсэн, хуулиараа бол 14 хоногийн өмнө мэдээллэх ёстой” гэж хэллээ. Өөрөөр хэлбэл эрчим хүчний үнийг нэмсэн ч мэдээлээгүй гэсэн үг юм.

Тиймээс хотын дарга “дулааны  үнэ нэмсэн хэрнээ иргэдээс нууж байгаа ийм асуудал байж болохгүй. Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрийг хэвлэл мэдээллээр иргэдэд мэдээлэх хэрэгтэй” гэсэн үүргийг Тамгын газартаа өгсөн юм.

Уг нь Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнийг нэмэхээр бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт заавал мэдэгдэж зөвшөөрөл авах ёстой байдаг тухай О.Магнай мэдэгдэж байсан.  ШӨХТГ-ын шинэ дарга Т.Аюурсайхан ч энэ тайлбарыг өгсөн. Тэрээр “цахилгааны үнийг нэмэхийн тулд бидэнтэй хамтарч, зөвшилцөх учиртай. Цахилгаан эрчим хүчний компаниуд 2013 оны долдугаар сард манайхаас зөвшөөрөл авч нэмсэн бол 2014 онд гурван удаа манайхаас зөвшөөрөл авалгүй үнээ нэмсэн шийдвэр гаргасан. Иймд нэр бүхий зургаан компанид нийт 189 сая төгрөгийн торгууль ногдуулж, үнийн өсөлтийн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Уг асуудлыг шүүхийн байгууллага шийднэ. Түүнчлэн одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад давамгай байдалтай аж ахуйн нэгж болон зүй ёсны монополь эсэхийг тогтоох ажлыг эхлүүлэхээр болсон гэдгийг дуулгамаар байна” гэж хэвлэлийнхэнд мэдээлж байв.

Тэгвэл ШӨХТГ-ын даргын 2015.01.23-ны 5/1 тоот удирдамжийн дагуу цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлсэн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг судлан, хянан шалгах зорилго бүхий ажлын хэсэг байгуулагдан судалгаа, хяналт шалгалт хийж байгаа аж.

Уг судалгаа, хяналт шалгалтын ажлын хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо болон ШӨХТГ-ын удирдлагууд уулзалт хийжээ. Тэд эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин болон төрийн байгууллагуудын уялдаа холбоог нэгтгэх тухай ойлголтонд хүрсэн байна. Ингэснээр Эрчим хүчний зохицуулах  хорооноос цахилгаан, дулааны үнэ тарифт өөрчлөлт оруулахдаа хуульд заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зөвшөөрөл авч байж шийдвэр гаргаж байхаар болжээ.
Гэхдээ цаашид л зөвшөөрөл авч үнээ нэмэхээр болж байгаа болохоос биш өмнө нь нэмэгдсэн үнэд энэ зөвшилцөл хамаагүй бололтой юм. Учир нь 2015 он гарахтай зэрэгцээд Эрчим хүчний зохицуулах хорооноос иргэд болон холбогдох байгууллагуудад мэдэгдэлгүйгээр үнээ нэмсэн. Мөн зөвшөөрөлгүй нэмсэн ч буулгах тухай огтхон ч яригдаагүй нь харамсалтай. Тэгээд хэн нь буруутай вэ гэдгийг шүүх тогтоох хүртэл цахилгааны нэмэгдлийг иргэд төлсөөр л байх нь.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • $$ 2015-02-12 04:19:28
    Интернэт ухаж байхдаа л тур доорх http://TheWeeklyJob.com/?id=333635 ороод бүртгүүлсэн тохиолдолд танд 25 $ автоматаар мөн адил ийм линк өгөгдөнө.
    103.229.120.64
    Мэдэгдсэн Хариулах
  • Hereglegch 2015-02-12 03:01:05
    Tsahilgaanii une bainga l monopoldoj nemegddeg. tuuniig ni irged gantshan gazraas tsahilgaan avdag bolohooroo duugui toldog iim l togtoltsoond orchihoj. Amtashs...
    202.179.31.242
    Мэдэгдсэн Хариулах