Муайтайн тамирчин Э.Батбаяр дасгалжуулагчийн хамтаар Хойд хөршийг зорино
ОХУ-ын Челябинск хотноо болох мэргэжлийн муайтайн өндөр зэрэглэлийн халз тулаанд Монголын тамирчин Э.Батбаярыг дасгалжуулагч О.Алтанпүрэвийн хамт оролцохыг урьсан байна. Халз тулаан хоёрдугаар сарын 23-нд болох бөгөөд Э.Батбаярын өрсөлдөгч нь ОХУ-ын тамирчин Дзаниев Хаяал хэмээх Дагестан гаралтай тамирчин юм.

Э.Батбаяр Бирмийн үндэсний зодооны аварга болсноос хойш олон улсын түвшинд нэр хүнд нь өсөж яваа тамирчин юм. Түүний хувьд мэргэжлийн рингэнд 18 тулалдаж, 14 хожихдоо найман удаа өрсөлдөгчөө нокаутаар ялаад байгаа юм. Харин ОХУ-ын тамирчин Дзаниев Хаяалын хувьд сонирхогчдын муайтайн гурван удаагийн дэлхийн аварга, Европ тивийн WBC muaythai холбооны аварга аж.

Э.Батбаяр дасгалжуулагч О.Алтанпүрэвийн хамт энэ сарын 21-нд хойд хөршийг зорино.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МОСКВАД СУУГАА МОНГОЛ 2015-02-11 13:58:56
    ХЭРЭВ ТА МОСКВАД АЖИЛ ХЭРЭГ , АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХУДАЛДАА НАЙМАА ХИЙХЭЭР ИРЭХ, ДАЙРАН ӨНГӨРӨХ БОЛ УГТАЖ, ЗУУЧИЛЖ, ЗОЧИД БУУДАЛ, БИЛЕТ ЗАХИАЛЖ ...
    178.214.39.50
    Мэдэгдсэн Хариулах