Монгол болон Тиморын хөлбөмбөгчдийн хоёр дахь тоглолт Улаанбаатарт болно

Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Азийн бүсийн урьдчилсан шатны тэмцээнд оролцох эрхийн төлөө эхний шатанд Зүүн Тиморын шигшээ багтай тоглохоор учраа таарчээ.

Энэ тоглолт ирэх сарын 12-нд Зүүн Тиморын нийслэл Дили хотод болох бол хариу тоглолт нь гуравдугаар сарын 17-нд Улаанбаатар хотод зохион байгуулна. Тоглолтуудын үр дүнгээс шалтгаалж аль нэг шигшээ баг нь Ази тивийн шилдэг 40 багт багтана. Эдгээр баг найман хэсэгт хуваагдаж, хэсгээс шалгарсан хоёр баг нь дараагийн урьдчилсан шатанд шалгарах боломжтой.

Өнөөдөр Монгол Улсын хөлбөмбөгийн 2015 оны шигшээ багийн тамирчдын нэрс албан ёсоор тодрох юм байна.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine