“Монос”, “Таванбогд” зэрэг компаниуд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулжээ
ШӨХТГ-аас 2013 онд Монголбанкны Ерөнхийлөгч, Барилга хот, байгуулалтын сайдын хамтарсан А-2/06 тоот тушаалаар батлагдсан “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд Барилга, хот байгуулалтын яамтай хамтран цемент, ган туйван нийлүүлэх аж ахуйн нэгжүүдтэй үнэ тогтворжуулах гэрээг байгуулж, гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллажээ.

Уг дэд хөтөлбөрт оролцсон аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээний үүргийн биелэлтэд шалгалт хийхэд “Монос констракшн” ХХК, “Монтул” ХХК, “Бүрд констракшн” ХХК, “Очир ням” ХХК, “Мост интернешнл” ХХК, “Орд гео” ХХК, “Төмөр транс” ХХК, “Таван богд трейд” ХХК, “Кью эс си” ХХК, “Пума” ХХК, “Анимук” ХХК, “Мөнгөн балгиа” ХХК, “Энх дөлгөөн далай” ХХК, “Баялаг говь” ХХК, “БОСБД” ХХК, “БТТ Инженеринг” ХХК зэрэг 16 компани нь гэрээний үүргээ зөрчиж, нийт 44,900,000,000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдсон байна.

Ган туйван, цементийн үнэ тогтворжуулах гэрээний 6.2-т заасны дагуу дээрх гэрээний үүргээ зөрчсөн 16 компанийн хөтөлбөрийн хүрээнд авсан хөнгөлөлттэй зээлийг банкны зээлийн хүүгээр тооцон төлүүлж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгүүлэх асуудлыг холбогдох байгууллагуудад тавихаар болжээ.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Man 2015-02-11 16:18:55
    Most international XXK gishuun Byambatsogt in XXK biz dee, man n bulgiin darga
  • $$ 2015-02-11 11:18:06
    Интернэт ухаж байхдаа л тур доорх http://TheWeeklyJob.com/?id=333635 ороод бүртгүүлсэн тохиолдолд танд 25 $ автоматаар мөн адил ийм линк өгөгдөнө.
    103.229.120.64
    Мэдэгдсэн Хариулах
  • должин 2015-02-11 10:50:00
    энэ Монос гэж нэг балай компани байна аа тэр нэг урт эрүүтэй авгай туулай агнаад хүмүүс эсэргүүуээд ирэнгүүт чихмэл тоглоом байсийн ч гэх шиг энэ гэлзуу балай ...
  • 1958.mn 2015-02-11 06:05:27
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!