Эмнэлэгийн байрыг эрүүлжүүлэх болгон “хувиргасан” явдлыг нэн даруй шийдвэрлэхийг хүслээ
УИХ дахь Өргөдлийн байнгын хороо дөнгөж сая хуралдаж өнгөрсөн онд Засгийн газарт өгсөн тогтоол чиглэл, тэмдэглэлийн хэрэгжилтийн явцаар Шадар сайд болон Эрүүл мэндийн сайд холбогдох албаныхантай хамтран хэлэлцүүлэг өрнүүлэв. 2014 онд Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт 23 тогтоол явуулснаас 8 тогтоол заалтын хариуг ирүүлээгүй талаар байнгын хорооны дарга мэдэгдсэн.
 
Хамтарсан хэлэлцүүлэгээр Ж.Батзандан гишүүн Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамбад эмнэлэгийн байрыг эрүүлжүүлэх болгон “хувиргасан” явдлыг нэн даруй шийдвэрлэхийг хүслээ. Тэрээр гадаадад эмчилдэг тодорхой өвчнүүдийг эмчилдэг болсон талаараа мэдээлэл өгч байсан. Одоо энэ жагсаалт хэд хүрсэн, хэдэн төрлийн өвчнийг нь  Монголдоо эмчилж байгаа. Мөн төрийн албан хаагч гадаадад эмчлүүлэхэд 60-аас доошгүй хувийг,  жирийн иргэн эмчлүүлэхэд 5 хувийг төр даадаг харьцангуй зохицуулалтыг өөрчлөх тогтоолыг би явуулж байсан. Үүнд ямар арга хэмжээ авсан талаар лавлав.
 
Гишүүний асуултанд ЭМ-ийн сайд  харьцангуй зохицуулалтыг шийдвэрлэж чадаагүй байгаа мөн гадаадад эмчилдэг өвчний жагсаалт 27 хүрч цаашид ахин 7 өвчнийг жагсаалтад багтаахаар яригдаж байгаа талаар дуулгаад эмнэлэг эрүүлжүүлэхийн асуудлыг анхааралдаа авч ажиллана гэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-02-11 06:09:32
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.169
    Мэдэгдсэн Хариулах
  • та  2015-02-11 04:00:45
    Эмнэлгийг эрүүлжүүлэх болгосон хуулийг 2013-07-05 нд та өөрөө кноп дарж баталчихаад одоо юугаа яриад байна даа, Батзандан гуай, цагаан сарын өмнө ямар но-той х...
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах