ҮСХ-ны даргаар С.Мэндсайханыг улираан томиллоо

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар эхний асуудлаар Үндэсний статистикийн хорооны даргаар С.Мэндсайханыг улираан томилох асуудлыг хэлэлцлээ. Өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж С.Мэндсайханыг Үндэсний статискийн хорооны даргаар улираан сонгох саналыг УИХ-ын дарга З.Энхболд оруулсан нь гишүүдийн олонхийн саналыг дэмжигдсэн юм.

Харин өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Мэндсайханаас гишүүд асуулт асууж, саналаа хэлж байв. Энэ үеэр гишүүд малын тоог хэр зөв гаргаж чадсан болон манай улсын ядуу болон саятан иргэдийн талаарх мэдээллийг ҮСХ дээр гаргадаг эсэхийг тодруулав
 
Харин нэр дэвшигч С.Мэндсайхан хувь хүний нууцтай холбоотой хэрэг учраас ҮСХ дээр саятан иргэдийн талаар ямар нэг мэдээлэл байдаггүй гэдгийг хэлэв.
Мөн манай улсад хоёр жил тутамд түүвэр судалгааны аргаар ядуу иргэдийн судалгааг гаргадаг талаар танилцуулсан. Энэ мэтчилэн гишүүд асуулт асууж дууссаны дараа С.Мэндсайханыг Үндэсний статистикийн хорооны даргаар улираан сонгох талаар гишүүдээс санал асуулга явуулахад хуралдаанд оролцсон 46 гишүүний 42 нь буюу 91.3 хувийн саналаар дэмжигдлээ.
 
Чуулганаар үргэлжлүүлэн АТГ-ын дэд даргыг сонгох асуудлаар үргэлжилж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-02-11 06:10:15
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.169
    Мэдэгдсэн Хариулах