ЭМД-ын хөнгөлөлтөө гэр бүлийнхээ хэн нэгэнд шилжүүлж болно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /нэгдүгээр сарын 29-ний өдөр/ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Энэ удаагийн шинэчилсэн найруулгад даатуулагчийн эрх, үүргийг хуулиар тодорхой болгож, чанартай, аюулгүй тусламж, үйлчилгээг хүртээмжтэйгээр, санхүүгийн ачаалалгүйгээр авах, үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо гаргах, эрүүл мэндийн болон даатгалын байгууллагаас шаардлагатай мэдээллээ авдаг үндсэн эрхүүдийг хуулиар баталгаажуулах асуудлыг илүүтэй тусгасан байна.

Монгол Улсын 1,3 сая иргэний Эрүүл мэндийн даатгалыг төр хариуцдаг. Энэ нь жилдээ 12,1 тэрбум төгрөг болдог бөгөөд нэг даатгуулагчийн сард төлөх шимтгэл 670 төгрөг, жилд 8040 төгрөг төлөгдөж байгаа юм. Хэдийгээр төр дааж байгаа нь тухайн зорилтот бүлгийн хувьд сайн  хэрэг ч дээрх мөнгө нь эрүүл мэндийн даатгалаараа чанартай тусламж, үйлчилгээ авахад хэтэрхий бага хэмжээний мөнгө юм. Тиймээс 18 нас хүртэлх хүүхдүүдийн болон оюутан сурагчдын төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиас доошгүй байхаар, өөрөө хариуцан шимтгэлээ төлдөг бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувиас доошгүй байхаар хуульчилж өгсөн байна.

 Иргэн бүр жилд 1.800.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ЭМД-аараа хөнгөлөлттэй авах эрхтэй байдаг. Гэтэл гэр бүлийн гишүүдийн зарим нь ийм хэмжээний эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагагүй, харин нөгөө нь үүнээс ч их хэмжээний мөнгийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах шаардлагатай байдаг. Тэгвэл хуулийн шинэчлэлийн хүрээнд гэр бүлийн гишүүд дээрх эрхээ шилжүүлэх боломж бүрдүүлснээрээ өрхийн даатгалын харилцааг бий болгосон байна.

Түүнчлэн иргэдийн хувьд эрүүл мэндийн даатгалаа өргөн хүрээнд ашиглаж байгаа нэг хэлбэр нь зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт юм. Даатгалын сангийн зардлын долоо орчим хувийг эмэнд зарцуулдаг ба гэрээ бүхий 576 эмийн сантай хамтран иргэдэд эмийн үнийн хөнгөлөлт үзүүлж байгаа юм. Хуулийн шинэчлэлийн хүрээнд зөвхөн өрх, сум, багийн эмчийн жороор үйлчилдэг байсны дээр нэмээд аймаг дүүргийн эмнэлгийн амбулаторийн эмчийн жороор эмийн үнийн хөнгөлөлт эдлэх боломжтой болж байгаа юм.
 
Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагын тоо
Эрүүл мэндийн байгууллагын төрөл 2012 2013 2014
НИЙТ 797 829 869
II, III шатлалын эмнэлэг 54 54 54
Хөдөөгийн нэгдсэн эмнэлэг 6 6 6
Сум, сум дундын эмнэлэг 35 35 35
Уламжлалт анагаах ухааны төв 5 5 5
Эмийн сан 529 561 576
Рашаан сувилал 32 32 35
Хувийн хэвшлийн эмнэлэг 136 136 158
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МОСКВАД СУУГАА МОНГОЛ 2015-02-11 14:16:37
    ТА МОСКВА ХОТОД АЯЛАХ ХУДАЛДАА ХИЙХ,БАРАА ЗАХИАЛАХ БОЛ "МОСКВАД СУУГАА МОНГОЛ" ТАНД ТУСАЛНА. sogsoo_o@mail.ru 89175773401, 98682425 МОНГОЛ ДАХЬ УТАС 99948455
    178.214.39.50
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-02-11 06:10:46
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.169
    Мэдэгдсэн Хариулах